Жим Керригийн найз охин таалал төгсчээ
Инээдмийн киноны алдарт жүжигчин Жим Керригийн найз бүсгүй Катриона Уайт 30 насандаа таалал төгслөө.


Ойрын эх сурвалжийн мэдээлснээр Катриона бүсгүйг амиа хорлосон хэмээн мэдэгдээд байгаа. Түүнийг Лос Анжелес дахь амралтын газар нас барсан байдалтайгаар олсон бөгөөд одоогоор ямар учраас амиа егүүтгэх болсныг олон нийтэд тайлбарлаагүй байна. Катрионаг нас барсан гэдгийг оройны 8 цаг 40 минутанд мэдээллэсэн аж. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа Жим Керри "би үнэхээр гүн шоконд орлоо. Би түүнийгээ алдсан гэдэгтээ нэг л итгэхгүй байна. Тэр минь жинхэнэ ирланд цэцэг байсан юм" хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







