2016 оны ноосон цамцны чиг хандлага
Ноосон цамцны ханцуй, зах, сүлжээс, өнгө зэрэг нь хамгийн чухал. Мөн биед таатай, дулаан байх хэрэгтэй. 2016 оны ноосон цамцны чиг хандлагыг тодорхойлж буй 6 төрлийн загварыг бүсгүйчүүддээ хүргэж байна. Нэвсгэрдүү хирнээ задгай захтай, янз бүрийн аксисорууд зүүхэд тохиромжтой загварууд трэнд болж байна. Зун хүйсээ гаргасан цамц охидуудын дунд элбэг байсан бол хүйсээ гаргасан ноосон цамц 2016 оны трэнд загварт орсон байна.
Цагаан өнгөтэй, чамин сүлжээстэй, биед чөлөөтэй загварууд. Жинсэн өмд болон ноосон трико дээр өмсөхөд тохиромжтой. Ийм загвартай цагаан цамц нь эмэгтэй хүнийг цэмцгэр, цэгцтэй, гэгээлэг харагдуулахаас гадна эрхэмсэг төрхийг бий болгодог.

Задгай загвартай нэвсгэрдүү ноосон хирнээ ханцуй нь үл ялиг богино цамц. Эдгээр загварууд нь эмэгтэй хүний гарын бугуйг сайхан харагдуулахаас гадна биеийн өөг нуун далдална. Биеийг эмх цэгцтэй харагдуулдаг

Яг л юбка өмссөн мэт мэдрэмжийг төрүүлэх ноосон цамц. Эдгээр загвар нь загварлаг харагдуулахаас гадна сэрүүн цагт доороосоо дулаан байх боломжийг бүсгүйчүүдэд олгож байна. Зах нь хээгүй , мөрлүүгээ унжсан загвартай тул таны хүзүүг гайхалтай харагдуулна. Мөн аксисорууд зүүх боломжтой.

Хүйсээ гаргасан цамцны давалгаа үргэлжлэх чиг хандлагатай байна. Энэ загвар нь ноосон цамц өмссөн ч биеийнхээ галбирыг гайхуулах боломжийг олгож байгаа юм. Жинсэн өмдөн дээр өмсвөл илүү зохимжтой.

Геомерийг санагдуулам эдгээр загвар нь хэдий нэвсгэр ч загварлаг харагдуулна. Сайхан мөртэй бүсгүйүчүүддээ ийм загварын ноосон цамц өмсөөрэй гэж зөвлөх байна.

Эвлүүлчихсэн мэт өнгөний зохицол. Энгийн хирнээ эвтэйхэн харагдуулна. Хормой хэсэг болон суганы хэсэг нь бусад загвараас ялгагдаж байна. Энгийн хирнээ өвөрмөц хувцаслахыг эрхэмлэдэг бүсгүйчүүддээ энэ загварыг санал болгомоор байна.

2016 оны ноосон цамцны чиг хандлагыг хүргэлээ. Харин та өөрт таалагдсан, биед таатай, загварлаг ноосон цамцаа сонгоод дараа нь зөв арчлах хэрэгтэй шүү.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







