Оёдолтой төрсөн ээжүүдийн анхаарах зүйлс
1.Оёдолоо өдөр бүр халуун бүлээн усаар угааж, дээрэс нь доош чиглэлээр зөөлөн цэвэрлэх хэрэгтэй.
2. Ариун цэврийн хэрэглэлээ ойр ойрхон солих хэрэгтэй. Аль болох чийг татахгүй, хөвөн зөөлөн хэрэглээрэй.
3. Оёдолтой эхчүүд эхний долоо хоногт эгц сууж болохгүй. Учир нь тавьсан оёдол тэлэгдэж, сунаж задрах магадлалтай тул өрөөсөн гуян дээрээ ээлжлэн сууна. Найм дахь долоо хоногоос хатуу зүйл дээр өнцөгдөж, 15-16 дахь хононоос хатуу сандал дээр, 21 хоногоос зөөлөн сандал дээр сууж болно.

4. Хүүхэд хөхүүлэх, хоол идэх үедээ дороо зөөлөвч тавьж өвдөглөн, өндөр зүйл тохойлдож суух буюу дороо дэр тавьбал эвтэйхэн байдаг.
5. Шархийг аль болох хуурай байлгах шаардлагатай.
6. Өтгөн хаталтаас сэргийлэх хэрэгтэй. Учир нь дүлэх үед оёдол задрах магадлалтай. Тиймээс ислэг ихтэй бүтээгдэхүүн, гэдэс гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах хоол ид. Байцаатай хоол, жимс, тараг хэрэглэж, буцалсан ус байнга уух. Өлөн дээрээ 2 ширхэг алим идэж болно. Хэрвээ цөсний чулуугүй бол ургамлын тос хоолны халбагаар ууж болно.

7. Та дотор, гадна оёдол тавиулсан бол эмнэлгийн нөхцөлд өдөрт хоёр удаа өглөө, орой ариутгалын уусмалаар угаалгаж, метиллин түрхэн, эмчийн зааврын дагуу эмийн цацлага хийлгэх ёстой.
8. Өндөр өсгийт, хатуу ултай гутал өмсөж болохгүй. Шархаа эдгэтэл бэлгийн харьцаанд орж болохгүй.
9. Төрсний дараа аарцгийн ёроолын булчин хөгжүүлэх дасгалыг аль болох эрт эхлэх хэрэгтэй.
Оёдолтой төрсөн эмэгтэйчүүд оёдолоо бүрэн эдгэсэний дараа бэлгийн хавьталд орох бөгөөд хамгийн багадаа 45 хоногийн дараа орж болно. Сексийн амьдралдаа эргэн ороход айх, хүсэл төрөхгүй байх зэрэг асуудлууд үүсдэг. Гэхдээ энэ нь төрсний дараа эмэгтэй хүн бүр тохиолддог зүйл тул нөхөртэйгээ секс хийсний дараа айдас алга болох болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







