Аз жаргалтай ганц бие ээжүүдийн группын анхны уулзалт боллоо
Дуучин Нарагийн анх байгуулсан "Аз жаргалтай ганц бие ээжүүдийн групп" өчигдөр анхны уулзалтаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааг Single Ladies киноны хамт олон болоод СТА жүжигчин Г. Ундармаа нар хамтарчээ





Дуучин Нара үйл ажиллагааныхаа талаар өөрийн фейсбүүк хуудсанд бичсэн ба анхны уулзалт амжилттай болж өнгөрсөнд чин
сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлжээ.

Тус уулзалтын ерөнхий спонсороор "Хаггис бренд", "Монгол Стар дистрибишион", MCS Coca Cola компани ажиллажээ. Дуучин Нара "Үр хүүхдээ эрүүл саруул хүн шиг хүн болгон хайр энэрэлээр дутаалгүй хүний дайтай хүн болгох гэж хичээж зүтгэж байгаа монголын нийт Өрх толгойлсон эмэгтэйчүүд мандтугай" хэмээн бичсэн байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







