Жастины хайр татам нийтлэл ба Силасын анхны зул сарын баяр

Энэ онд аав ээж болсон Жастин Тимберлейк ба Жессика Биел нар багагүй хугацаанд хүү Силасыг олны харцнаас нууж байсан ч өнгөрсөн 10 дугаар сард бяцхан ханхүүгийнхээ зургийг ил болгосон. Сая болж өнгөрсөн зул сарын баяраар Жастин хүүтэйгээ авахуулсан зургаа өөрийн инстаграм хуудсандаа оруулжээ.



Тэрээр "Энэ амьдрал... Үнэхээр гайхалтай, хамгийн том бэлгээ авсан жил байлаа. Бид бүгд нэг гэр бүл юм шүү. Манай гэр бүлээс та бүхэн зул сарын мэнд хүргэе. Ж, Ж ба С" хэмээн хүүгээ үнсэж буй зургийн хамт нийтэлжээ. Тус зураг нь орсон даруйдаа маш их хандалт авсан бөгөөд мянга мянган шүтэн бишрэгчид нь түүнд баяр хүргэсэн байна. 





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.