Кокосын сүүтэй тахианы махан карри

4 хүний орц
4 ширхэг тахианы цээж мах / ойролцоогоор 2 кг / , 1 сонгино , 2 ширхэг амтат чинжүү , 2 жижиг халбага нунтаг карри / минийх шахмал карри / , чимх хар перец , улаан перец , 400 мл тахианы тунгалаг шөл / би ус хийв / , 1 том халбага сахар , 1 том халбага лайм эсвэл нимбэгийн шүүс , 400 мл кокосын сүү , 1 багц кинза / минийх ууттай хуурай / , нэг атга кешью самар / би хийгээгүй / давс өөрсдийн амтаар

Тахианы махаа эхлээд бага багаар 2 талаас нь алтлаг шаргал болтол нь шараад өөр тавганд гаргаж аваад сонгино ба амтат чинжүүгээ шарна. Хар улаан перецээ хийнэ .

Шарсан сонгино чинжүүн дээрээ тахианы махаа хийгээд шөлөө хийж буцалгаад зөөлөн галаар 15 минут жигнэнэ . Дараа нь кокосын сүүгээ хийж буцалгаад мөн зөөлөн галаар 10 минут жигнэнэ . Болохоос 5 минутын өмнө самраа хийнэ .Бэлэн болонгут нимбэгийн шүүс, давс , кинзагаа хийгээд сайн хутгана.

Гоё ээж блог
Эх сурвалж : Вкусныйблог.ру - Куриное карри на кокосоввом молоке
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







