Бэлгийн амьдрал ба урт наслалт

Хүний эрүүл амьдрал нэгэн зүйл нь бэлгийн амьдралд зөв зохистой хандах явдал. “Эрэгтэй хүн эмэгтэй хүнгүйгээр байж болохгүй. Эмэгтэй хүн ч эрэгтэй хүнгүйгээр амьдарч болохгүй. Эмэгтэй хүн үгүй бол сэтгэлийн хөдөлгөөн байдаггүй, сэтгэлийн хөдөлгөөн үгүй бол оюун билиг хаагдаж урт наслахад нөлөөлнө” гэж нэг анагаах ухаантан хэлсэн байдаг. Гэвч бэлгийн амьдралыг өөрийн тааваар замбараагүй хийхийг цээрлэх хэрэгтэй. “Дусал” гэдэг нь цус, шүлс, шим зэргээр бүрэлдсэн шингэн биет. Иймээс эртний хүмүүс “Дусал”-ыг хүний биеийн гурван эрдэнэ (дусал, хий.оюун билиг)- ийн нэг гэж үздэг.





Бэлгийн амьдралыг багасгаж дуслыг хамгаалахгүй бол янз бүрийн өвчинд нэрвэгдэж болно. Жишээ нь хөл нуруу өвдөх, тамир тэнхээ муудах, зүрх чичрэн нойр алдах, үржпийн чадвар муудах, нэн ялангуяа залуу хүмүүс бэлгийн сулралд орох, эрт тавих зэрэг өвчинд нэрвэгдэж болно. Түүхэнд хаадын нөхцөл байдал маш сайн байдаг ч урт насалсан хаан бараг байдаггүй. Энэ голдуу өнгө зүсийг эрхэм болгож бэлгийн амьдралыг хэмжээгүй үйлддэгт оршино.

 Бэлгийн харьцааг хэтрүүлж эс болном, хэтэрвээс дусал барагднам, дуслыг дуусгаж эс болном, дуусгаваас бие муужирнам, дусал нь шим хийг үүсгэж, хий нь оюун билгийг нэмэгдүүлмой. Биеэ сайтар сувилж чадагчид дусал эрхэм эрдэнэ болой. Дусал дүүрэн болвоос хий бадарч, хий бадарваас оюун билиг төгөлдөр, оюун билиг төгөлдөр болвоос махбод чийрэг, бие махбоди чийрэг болвоос өвчинд үл нэрвэгдэнэ” гэжээ.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдрач урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.