Шинэхэн аав ээжүүд анхаараарай
Эцэг эх болоод удаагүй байгаа хүмүүс тэр бүр хүүхдээ юунаас болж уйлж байгааг ойлгодоггүй. Ихэнхдээ өлсөж байгаа хэмээн ойлгодог шүү дээ. Тэгвэл саяхан АНУ-ын Канзас мужийн иргэд болох Скотт, Жессика нар өөрсдийн фейсбүүк хуудсандаа доорх нийтлэлийг оруулжээ.


Тэдний дөрвөн сар хагастай нялх охин өдрийн хоолноосоо хойш тавгүйрхэн уйлж эхэлжээ. Аав, ээж хоёр эхлээд юунаас болж уйлаад байгааг нь ойлгоогүй бөгөөд хувцсыг нимгэлэн задалж үзжээ. Удаан хайсны бяцхан охины баруун хөлний долоовор хурууг бөөгнөрсөн үс эрчлэн боосон байжээ. Охины уйлах дуу нь маш ихээр өвдөж, түүндээ уурлаж байгаагаар солигдоход ээж Жессика нь тайвшруулахын тулд охиныхоо оймсыг тайлахад хөлийн хурууг ийм болтол нь боосон байсныг сая мэдсэн байна. Скотт, Жессика нар хүүхдийнхээ хажууд бөөгнөрсөн үс, эрчлээстэй утас зэргийг байлгахгүй байхыг зөвлөжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







