Матрын ордонд төрсөн хүний хүмүүн заяаны төөрөг зурхай

Матрын ордонд төрсөн хүний хүмүүн заяаны төөрөг зурхай
Мөн чанар
Амьдралд бодит байдлаар хандахыг боддог. Их аригч гамтай, дадал зуршлыг таалдаг. Биеийн хүч чадал сайтай зохион байгуулах чадалтай тэвчээр хүлээмж сайтай маш их хүчин зүтгэл гаргаж байж амжилтанд хүрдэг. Угаасаа ичих хулгах зантай. Хүнтэй тийм амар нөхөрлөдөггүй. Итгэж болмоор үнэнч зантай. Тэгэхдээ хувиа хичээсэн шунаг зан бий. Бусадтай нийлж ажиллаж чадна. Эд материалын хувьд сайн байх нь таны амьдралын гол зорилт. Амьдралынхаа хувьд сайн байх нь таны амьдралын гол зорилт. Амьдралынхаа зорилгод хүрэх замдаа тийм их гүн нухацтай байж чаддаггүй, заримдаа зугаа цэнгэлд хөл алдах үе ч бий. Хэрүүл маргаанаас зайдуухан явахыг хичээдэг. Орчноо их сайн мэдэрч байдаг. Хэрцгий бүдүүлэг, муу юмс дургүйг нь хүргэдэг. Үнэнч шударга, энх амгалан нийцэрхэг байхыг үргэлж боддог. Ямарч нөхцөлд амархан зохицож чадна. Нэг үгээр хэлбэл сүрхий дипломат хүн. Тэгэхдээ энэ дипломат зан тань бусдыг хохироодоггүй. Бүгдэд сайн санаж явдаг, муу юм санадаггүй.
Эрүүл мэнд
Таны хоол шингэц ерөнхийдөө тааруу, хэвийн хэмжээнээс бага жинтэй явдаг. Цусны даралт багатай. Матрын ордон таны өвдөг, үе мөч арьсанд бий. Ууц нуруугаар өвдөх ханиад хүрэх нь элбэг та нарын зарим нь арьсны өвчтэй. Зүрх өвдөх хандлагатай. Тэгэхдээ их хөгширсөн хойноо зүрх өвдөж мэднэ. Энэ ордныхон ихэнх нь 80-аасдээш насалдаг.
Чүхап нас
8, 17, 26, 35, 44, 53, 62, 71, 80, насанд ямар нэг чухал тохиолдол үйл явдал болно.
Ажил мэргэжил
Урт хугацааны ажил явдал төлөвлөж хийж чадах хүн юм. Ажил мэргэжлийнхээ аюулгүй байдлыг их боддог ажээ. Олонхи нь засаг захиргааны ажилд таарамжтай. Эмнэлэг инженер, худалдааны ажил эрхэлнэ. Боловсролын сайн суурь, техникийн сайн сургуулилт байнгын сайн ажлын баталгаа мөн гэдэгт их итгэдэг. Хөдөө аж ахуй, уул уурхай газар эдлэн хөрөнгө эзэмших зэрэг танд бас ашигтай байх болно. Та эртний түүхийн болон соёлын дурсгалт зүйл цуглуулахдаа дуртай ажээ. Археологийн малталтанд оролцохдоо дуртай.
Харилцаа холбоо
Нууцыг их хамгаалдаг учраас бусдыг их сэжиглэдэг. Өорийгөө маш их боддог. Өөрийгөө сод хүн гэж үздэг. Тохиолдлын юмыг их сурдаг, Өөрийгөө даруу хүн гэж үзүүлэхийг хичээдэг боловч энэ нь зөвхөн бусдыг давж гарах гэсэн бодлын бүрхэвч төдий болно. Өөрийгөө байнга өмгөөлж байдаг, Бусдын ном зохиол бүтээлийг хулгайлан өөрийн болгохдоо гарамгай бөгөөд үүнийгээ илэрчих бий гэж их айж байдаг. Үүнийгээ ямар ч үнээр хамгаалахад бэлэн. Та их амжилтанд хүрсэн ч гэсэн амьдралдаа үргэлж тэмцэж явдаг. Амьдрал яаж баясаж байдгийг мэдэхгүй. “айлын хоол илүү амттай” гэж үргэлж итгэж явдаг хүн. Өөрөөр хэлбэл бусадтай үргэлж өрсөлдөж байдаг ажээ. Амьдралаа “хатуу азаар” өнгөрөөж явдаг. Бусад хүнийг өөрөөсөө илүү аз заяатай гэж бодож байдаг. Та их гүнзгий нухацтай, баяр баясах юм алга байна гэж бодож байдаг.
Хайр дурлал
Матрын ордны эрэгтэй
Зөөлөн дуугаар бага ярьдаг. Харин дуу тань нэг өгсөөд ирвэл хэлэх ярихдаа галзуу юм шиг болдог. Таныг чухал ажил үүргээс чөлөөтэй болсон цагт эмэгтэй хүн сонирхоно. Та тэднийг өөрийгөө чухал гэж бодоход хүргэдэг. Өөрийн дуугүй байдгийн учир утгыг тэд нараар тайлуулахыг боддог. Та үнэндээ тайван нь үнэн. Тэр нь тэднийг өддөг. Хайр дурлалд гүйлгээ ухаантай хандах эмэгтэйд дуртай. Та холбоогоо аажмаар бат болгохыг хүсдэг. Түргэлснээс удаан хугацаагаар харилцан дурлалцахыг чухал гэж үздэг.
Матрын ордны эмэгтэй
Хайрын холбоонд тийм амар ордоггүй. Түр зуурын асуудлыг үзэн ядна. Хайрын холбоо бол бүх юмны дээд, Хүн танд болон таны ажил үйлд сонирхоод зогсох биш тэр бүх цаг заэ анхаарлаа танд зориулах ёстой. Ийм холбоо тогтоохыг та үнэлж үздэг. Та хайр дурлалаа нэг их ил гаргаж үзүүлэх гээд байдаггүй ч хүсэл дурлалын гал байнга ноцоостой байдаг. Цаад хүнээрээ анхны алхам хийлгэхийг хүсдэг. Тэгдэггүй хүнд дургүй. Хөнгөн гуудуу хүнд дургүй. Ирээдүйгээ харж харилцаа тогтоодог. Тогтмол ажилтай, банкинд мөнгөтэй хүн танд илүү сайн санагдана. Та шуналтай ашиг завшаан эрэгч биш ч гэсэн маргаашийнхаа төлөө зовдог.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







