Мэлхий ордонд төрсөн хүний төөрөг зурхай




Нийтлэг шинж чанар

Бөөн хүмүүс тойруулчихсан онигоо урсгаж, хөхүүн зантай байх үед нь хавчийг таних амархан. Хүмүүс түүнийг их атаархан биширнэ. Хавч түүнд нь дуртай. Хавч таныг элдэв айдас хүйдэс дүүрэн гуниг гутралынхаа ёроолд ч дагуулж аваачиж мэднэ. Тэд үнэнээсээ уйлдаг хүмүүс. Харин тэр нь бүдүүлэг үг, ширүүн харцнаас ч болоод байж мэднэ. Гунигтай үедээ хавч гол төлөв хуяган дотроо нуугдчихна. Тэндээс нь гаргаж ирэх тун ч амаргүй. Ийм үедээ үүдээ ч онгойлгохгүй, утсаа ч авахгүй, захидал ч уншихгүй. 

Харин азаар ийм байдал удаан үргэлжлэхгүй. Сарын мөчлөг өөрчлөгдөхөд хавчын сэтгэл санаа бас өөрчлөгддөг. эднийг гаднаас нь харахад янз бүр байдаг. Зарим нь аятайхан дугуй царайтай, булбарай арьстай, хүүхдийнх шиг дугираг нүдтэй. Зарим нь халзан дух, өргөн шанаа, хамрын угт ирээд нийлдэг, Сайхан хөмсөг, дөрвөлжин эрүүтэй, жижигхэн нүдтэй. Олонхи нь гар хөл урттай. Хайвагнасхийн явдаг. Саранд захирагддаг бүх хүний нүүр царай нь сэтгэл санааныхаа байдлыг тод илэрхийлдэг. 

Тэд дүрслэн болохдоо сайн. Хавч амьдралын болон түүхэн сургамжийг хэзээ ч мартахгүй. Ер нь түүх, түүхэн хүмүүс, хуучны ховордсон номонд тун их дуртай. 6, 7-р сард төрсөн хүмүүс их битүүлэг зантай. Хувийн нууцаа нарийн ширийн юм аа бусадтай хуваалцдаггүй. Өөрийн амьдралаа бусадтай зөвлөлдөх дургүй. 6-р сарын 22-ноос 7 сарын 23-ны хооронд төрсөн хүмүүс эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч адил өөрийнхөө гэрийг эрхэмлэн дээдлэнэ. Өөрийн гэр оронгүй л бол хавч аз жаргалтай байж чадахгүй. Хавч юмыг яаж мэдэх вэ ямар нэг золгүй юм болбол амар гэж мөнгө хуримтлуулахыг хичээдэг. 

Хөргөгч болон агуулахад нь хоол хүнс овоолоостой байхад нь дуртай. Хоолны тухай ярих төдийд л сэтгэл нь сэргээд явчихна. Бүхий л амьдралаа хөгжим урлагт зориулсан сайхан бодолтой хавч гэсэн мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг. Хавчийн сэтгэл үргэлж усанд татагдаж явдаг. Усанд сэлэх, усны цанаар гулгах дуртай. Жижигхэн ч болов моторт онгоц, явдаг завьтай байхыг бүгд мөрөөддөг. Хавчын хамгийн эмзэг газар нь цээж, ходоод, өвдөгний үе, арьс юм. Элдвийн шарх тэднийг зовоох нь олонтоо. Гэвч хавчийн сэтгэл санаа нь сайхан, өөдрөг бодолтой байвал өвчин нь түргэн эдгэнэ.

Хэрэв эрэгтэй бол

Хавчийн ордны одонд төрсөн хүмүүс, ямар нэг юмаа, эсвэл хэн нэгнийг алдчих вий гэж зовсон үедээ сэтгэл санаа нь хамгийн баргар байдаг. Тэр үе нь мөнгө ч юм уу, эсвэл та ч байж болно. Зоволтгүй ээ. Би үүрд чинийх гэж итгүүлээрэй. Тэгтэл хуяган дотроосоо гараад ирнэ. Мөнгөний хувьд гэвэл та өөрөө цаадах шигээ хямгач, тэгээд байрныхаа хөлсийг цагт нь төлчихдөг бол та хоёр бие биенээ зөв олжээ гэж бод.Хавчийн эхнэр болсон хойно чинь хамгийн аюултай өрсөлдөгч хэвээр үлдэх боловч эхийгээ дандаа магтаж байхаа мартав. Нөхрөө ээжээс нь л дутуугүй эрхлүүлж, хамгийн дуртай хоолыг нь сурах хэрэг гарна. 

Эхнэр болох хүнээсээ хавч олон ЮМ шаардах тул эхнэр хүний ухаалаг, ааш араншингаас их шалтгаална. Түүний мөрөөдөлт бүсгүй гэвэл эцгийнх нь эхнэр болсон хуучин цагийн авхай буюу ээж шиг л хүн гэсэн үг. Удирдах ажилтан хавч хичнээн сэргэлэн цовоо байсан, ажил дээрээ ирэнгүүүт л дэндүү албархуу, ажил хэрэгч болж орхино. 

Өрсөлдөгч пүүс нь уналтанд орох буюу аль нэг ажилтан нь юу чаддагаа үзүүлээгүй байж цалингаа нэмүүлэхийг эрээ цээргүй шаардвал л сая нэг инээмсэглэх аядаж магадгүй. Түүнээс биш ажлын найман цагийн долоон цаг тавин минутын турш хавч инээмсэглэх байтугай мушилзах ч тухай бодохгүй.

Удирдах ажилтан хавч мөнгө олох л цорын ганц зорилготой. Мөнгийг зөвхөн шаргуу хөдөлмөрөөр л олно. Хичнээн сайн ажиллавал төчнөөн их мөнгөтэй болно. Гүйцээ. Энэ эгэл жирийн үнэнийг ажилтнууд нь мэдэж байвал сайнсан. Хамгийн сайн хийх ажил нь худалдагч хувьцаа буюу зсвэл үүлдэр сайтай адуу, ер юу ч наймаалсан адилхан. Хүмүүст юу хэрэгтэйг тааж мэдэж өөртөө ашигтайгаар тэр барааг нь олж өгөхдөө тун гарамгай. Хавчийн ой ухаан яг зааных шиг юмыг бараг мартахгүй таНыг ажилдаа хэдийд ирж хэдийд явж өдөрт хэдэн удаа хоолонд ордгийг чинь андахгүй мэднэ.

Бас хэдэн орой, хэдэн хагас сайнд ажилласныг чинь ч андахгүй зохих ёсоор урамшуулна. Хавч чанга хүн, гэхдээ шудрага, бас өрөвч сэтгэлтэй. Албан хаагч хавчийн гол эрхэм чанар гэвэл ажилласан шиг ажилладаг улс. Нэр төрийг төдийлөн сонирхдоггүй авах цалин нь тэдэнд чухал. Туршлага дадлага нь нэмэгдэхийн хирээр тэдний цалинг нэмэгдүүлж байх хэрэгтэй.  
Хавчийн орлого нь хөдөлмөрийн бүтээлдээ зохицож байх ёстой. Тэгэхгүй бол өөр газар ажил эрээд л яваад өгнө. Ер нь хавч удирдуулахаасаа илүү удирдах заяанд тохирсон улс. Хавч зүтгэлтэй сайн ажилтан, худалдааны газар, талх нарийн боов, нөөшний үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүн савлах, борлуулах газар ихээхэн амжилт гаргана. Ресторан, зочид буудлын эзэд, их тохирсон, урлагийн салбарт бол зураач, найруулагч, хөгжимчин, жүжигчин, фото зурагчин байдаг. Багш байх ч удаа бий.

ХЭРЭВ эмэгтэй бол

Эмэгтэй хавч тохитой дулаахан албан байгууллага, эелдэг харьцаа, амттай хоол ном, мөнгөнд дуртай. Тэд их авъяастай өндөр хариуцлагатай. Дарга нь ийш тийшээ явах бол түүнд ажлаа санаа амар орхиод явж болно. Удирдах ажилтнууд дотор эмэгтэй хавч байх нь олонтоо. 6,7-р сард төрсөн хүүхнүүдийн онцлог шинж нь гэвэл сэтгэл санаа нь хурдан зуур хувирамтгай. Мөнгөний үнэ цэнийг сайн мэднэ. Таны банкны тооцоог маш их сонирхоно. Гэрлэснээсээ хойш мөнгийг чинь хорогдуулахгүй, өсгөх л гэж хамаг хүчээ дайчилна. Их үнэтэй бэлэг өгвөл таныг үнэнээсээ зэмлэж загнана.

Санхүүгийн асуудалд толгойгоо ихээхэн зовоохгүй байя гэвэл хоёр долоо хоног хиртэй далай тэнгисийн аялалд яваарай. Тэнд л хамаг сайн чанар нь илэрнэ. Сартай шөнө далайн захаар зугаалбал хавч өөрийнхөө хамгийн нарийн нандин хүсэл мөрөөдлийг ч ярина. Ус ойр байвал хамаг л айдас хүйдсийг нь дарж тайвшруулж өгнө. Тэдэнд айж эмээхгүй юм гэж үгүй. Жишээ нь тэд өөрсдийгөө тийм ч царайлаг бус гэж айна. Тийм ч их ухаантай бус гэж эмээнэ. Бас хэтэрхий залуу гэж шанална. 

Эсвэл хэтэрхий хөгшин гэж зовно. Хайр дурлалын тэнгэр шиг гоё сайхан биетэй, гоо сайхан тэнгэр Елена шиг царайтай. Аристотелийнх шиг ухаантай толгойтой байсан адилхан, тийм ч юмаараа тэрнээс дутуу, энэнээс ийм юмаараа дутуу гэж элдвийн юмаар өөрийгөө голж шаналж явах болно. Тэгэхээр тийм биш гэдгийг цуцалтгүй итгүүлж байх хэрэгтэй.

6,7-р сард төрсөн хүүхнүүд хоол хийхдээ сайн. Гэртээ бол голдуу хүүхдийнхээ өрөө, гал тогоо хавиар эргэлдэнэ. Ойр төрлийн хүн, ялангуяа хамгийн хайртай хүүхдийнхээ төлөө бол юунаас ч буцахгүй. Хүүхэд нь нэг найтаагаад л орхивол дор нь хэвтүүлж элдвийн эмээр шахаж халуун цай, тахианы шөл уулгана. Их бөөцийлдгий нь эсэргүүцдэг насанд хүртэл ийм л янзаараа байна.

Хэрвээ хүүхэд бол

Хавчийн ордны хүүхдүүд сэтгэлийн хөдөлгөөнтэй, бусдаас илүү их хайр энхрийлэл хүсдэг. Тэр гэрийнхэндээ их амь татуу, Эцэг эх нь энхрийлэн хайрлан эрхлүүлэхгүй бол их л санааширч удаанаар сэтгэл санаагаар унах явдал ч гарна. Бяцхан хавчхан хуурайлахын тоолон сэтгэл санааны байдал өөрчлөгдөж байна. Тэд амттай юм, хурц том зурагт дуртай. Нүд хурцтай, гайхалтай ой сайтай. Нэг харсан буюу сонссон юмаа насан туршдаа мартахгүй.
Хавчийн ордны жаалууд заримдаа шалтгаангүйгээр үймээн самуун дэгдээх нь байдаг ч гэсэн ерөнхийдөө дуулгавартай, сахилга баттай хүүхдүүд.

Бүр багаасаа л ганцаараа, эсвэл санаанаасаа зохиосон найзтайгаа хэдэн цагаар тоглоно. Тэд их уйламтгай, ялихгүй юманд гомдвол хэдэн цагаар ч уйлж мэднэ. Тэднийг тайвшруулж айдсыг нь арилгах хэрэгтэй. Хавчнууд элдвийн юмнаас чүдэнз, гал, хурдан автомашин, танихгүй хүмүүс, аянга, идэж үзээгүй хоол, том биетэй амьтан, харанхуйгаас айна. Хавар намрын аадар бороо, тэдний сэтгэл зүйд хачин янзаар нөлөөлнө. Эсвзл гэнзт шүлэг бичих буюу хөгжим зохиож чадна. 

Эсвэл гэнэт айж хөнжил дотроо шургачихаад чичрэн хэвтэж магадгүй. Ийм хүүхдүүдийг миний хүү царайлаг, ухаантай, бид чамд хайртай гэж үргэлж итгүүлж үнэмшүүлж байх хэрэгтэй.

Сургуульд сурч байх үедээ бяцхан хавч түүхийн хичээлийг ихэд сонирхож сургалтын хөтөлбөрөөс хол давж үзнэ. Аль эрт өнгөрсөн үйл явдал, тулалдаан нарийн ширийн юмыг хүртэл одооны юм шиг л дүрслэн бодно. Тийм болохоор бяцхан хавч урлагийг сонирхож, зураач, жүжигчин хөгжимчин болдогт гайхах хэрэггүй. Бяцхан хавчнууд эртнээс мөнгийг сонирхож мөнгө олох арга хайж эхэлнэ.

Бяцхан хавчнуудын сэтгэл санаа нь хурдан хувирч өөрчлөгддөг ч гэсэн хөгжилтэй, шог хошин бас элдвийн юм бодож олоход нь хэмжээ хязгаар байхгүй. Тэд өвчтэй, ядарсан, төрөл төрөгсөд, амьтдад элгэмсэг ханддаг. Тэднийг төрсөн үүрнээсээ нисэн одоход гэр нь хоосон хөндий уйтгартай болж хувирна. Гэсэн ч хүүхдийнхээ машин юм уу, охиныхоо хайртай хүүхэлдэйг битгий их хол далд хийгээрэй. Хавч гэрээсээ бүр холдоно гэж байхгүй. Хэдийд ч гэртээ эргэн ирж болно. Тийм болохоор хүү буюу охиныхоо дуртай боов боорцгийг үргэлж бэлэн байлгаж байгаарай.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.