Нүүрний арьсаа хэрхэн гуужуулах вэ?

Арьсаа тогтмол гуужуулснаар арьсны нүх сүв бөглөгдөж, хар, цагаан батга гарч, үрэвсэх нь багасаж, арьсыг гүн цэвэрлэж, зөөллөж, гэрэлтүүлж, батгашилтийг багасгах болно. Долоо хоногт 2 удаа гуужуулах нь тохиромжтой хэдий ч арьсны онцлогоос хамааран давтамжийг ихэсгэж, багасгаж болно


Гэртээ арьсаа гуужуулахдаа:

• Үсээ хойшлуулан, нүүрээ бүтнээр нь ил гаргаж, нүүрний будгаа арилгаж, нүүрээ зөөлөн, нүүрний арьсанд тохирсон савангаар угаана. 
• Арьсны нүх сүвийн нээхийн тулд халуун алчуураар нүүрээ 1-2 минут бэгнэх эсвэл халуун уураар утна. 
• Гуужуулагч бүтээгдэхүүн хэрэглэж болохоос гадна гэрийн нөхцөлд өөрөө гуужуулагч бэлтгэн хэрэглэх боломжтой. 



 Бэлдэх арга: 

o 3 хоолны халбага элсэн чихэр дээр 1 хоолны халбага ус нэмээд зуурч, нүүрэндээ иллэг хийх маягаар гуужуулна. 
o 2 хоолны халбага овьёосыг нунтаглаж, 1 цайны халбага элсэн чихэр, 1 хоолны халбага устай зуурч, нүүрэндээ иллэг хийх ба 15-орчим минут байлгасны дараа угаана. 
o 1 хоолны халбага кофений нунтагийг 1 хоолны халбага устай зуурч, зөөлөн иллэг хийж, 10-15 минут байлгасны дараа угаана. 
o 1 хоолны халбага хүнсний сода дээр хэдэн дусал ус нэмж, зууран, иллэг хийнэ. 


• Хэт хүчтэй үрж болохгүй ба зөөлөн цагираг хөдөлгөөнөөр илж, гуужуулна. 
• Дараа нь бүлээн усаар бүтээгдэхүүнээ арилгаж, эцэст нь хүйтэн усаар шүршиж, арьсны нүх сүвийг жижигрүүлнэ. 
• Хуурай алчуураар арчиж, чийгшүүлэгч түрхэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.