21 -р зууны Шехерезада буюу Арабын тэргүүн хатагтай Шейха Моза

Дэлхийн өнцөг булан бүр онцгой сайхан эмэгтэйчүүд байдаг. Тэдний нэг болох Катарын тэргүүн хатагтай Шейха Моза юм. Хэдийнээ  56 нас хүрсэн ч түүний загварлаг, дэгжин хувцаслалт олон сая эмэгтэйчүүдийн сайшаалыг хүртээд байгаа юм.  Арабын удирдагч Шейх Хама́д бин Хали́фа Аль Та́ни 3 эхнэртэй хэдий ч Шейха Моза олонд танигдаж, Арабын төрийн анхны эмэгтэй болж, дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэгээр шалгарсан юм. Forbes сэтгүүлээс түүнийг нэрлэсэн байна. 

Хурц ухаан, боловсрол, гоо сайхнаараа ард түмнийхээ талархлыг хүлээсэн энэхүү эмэгтэй Катарын их сургууль, АНУ - ын хэд хэдэн их дээд сургуулийг дүүргэсэн байна. Тийм ч учраас улс төрийн үйл хэрэгт амжилттай яваа гэж олон хүмүүс үздэг. 


Арабын удирдагч олон орон руу айлчлал хийхдээ эхнэр Шейх Мозагаа дагуулан явж, олны өмнө  гарч ирдэг. 


Тэрээр боловсрол, шинжлэх ухааны хөгжилд олон зүйлийг хийжээ. Арабад сан бий болгож, хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж, иргэний нийгэмд эзлэх байр суурийг хөгжүүлэх зэрэг олон үйл ажиллагааг явуулж байгаа юм. Түүний хөдөлмөрийн үр дүнд Арабын оюутнууд Амеркийн доктор, профессоруудын лекцийг сонсох боломжтой болжээ. Мөн 2022 онд Катар хотноо хөлбөмбөгийн ДАШТ /дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ болох гэж байгаа нь түүний томоохон гавъяа юм. 


Тиймээс түүнийг 21-р зууны Шехерезада хэмээн нэрлэмээр... 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uka (122.201.24.44) 2016-03-11 17:53:13
yostoi saihan emegtei bn