Армани бренд амьтны үснээс татгалзлаа

Сүүлийн жилүүдэд зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг дэлхий даяар олон тоогоор байгуулагдсан бөгөөд иргэдэд тэр дундаа интернет хэрэглэгчдэд олон таагүй тоо баримт, мэдээллүүдийг хүргэх болсон билээ. Үүнтэй холбогдуулан алдарт Армани бренд 2016 оны хаврын коллекцид амьтны үс ашиглахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. 




Ийм шийдвэр гаргаснаар Армани групп "H&M, J.Crew, Calvin Klein, Ralph Lauren, Tibi, Topshop" зэрэг амьтны үсээр урласдаг хувцас байхгүй дэлхийн брендүүдийн нэгт багтсан юм. Армани брендийн удирдлагууд ч үүнийг маш зөв шийдвэр хэмээн үзэж байгаа ажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.