Леонардо шинэ найз бүсгүйтэй болжээ
Тоглолт сайтай сайн жүжигчин, сайхан залуу Лео дахин шинэ хайртай учирчээ. Өнгөрсөн жилийн Академи Авардсаас хойш сахал үсээ ургуулж эхэлсэн нь энэ жилийн оскар түүнд ирэх байсны эхлэл байсан билээ. Харин хүмүүс түүнийг шагнал хүртээгүйдээ гутарч ийн өөртөө анхаарал хандуулахаа больсон талаар яриа дэгдсэн юм.

Одоог хүртэл түүний оскар хүртсэн сэтгэл догдлол хөөр баяр дуусаагүй байгаа бололтой. Шинэхэн амрагтайгаа Малибуд амарч яваа нь олонд ил болжээ. Түүний шинэ хайраар Викториа Секретийн модель Челси Веймар тодроод байна. Тэднийг хамтдаа байгаа зураг, бичлэг олонд хүрээгүй ч хэдийнэ учиртай болсон талаар мэдээлэл тараад эхэлжээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







