Хүнсний харшлын талаар юу мэддэг байх хэрэгтэй вэ?
Энэ бол үхэл, амьдралын тухай асуудал.
!!! Сая сая хүмүүс хөнгөнөөс үхлийн аюултай хүнсний харшилтай байна. !!!
Хамгийн түгээмэл хүнсний харшил төрүүлэгчидэд:
- Газрын самар
- Хушга
- Загас
- Хавч буюу далайн хоол
- Өндөг
- Сүү
- Улаан буудай буюу гурилан бүтээгдэхүүн
- Шар буурцаг ордог.
Цайны газрууд, ресторануудад өгөх зөвлөмж:
- Үйлчлүүлэгч, зочид хоолны талаарх зохих мэдээллийг авч, ӨӨРСДӨӨ хоолоо сонгох буюу шийдвэр гаргах ёстой.
Үдэшлэгт ирсэн зочин тань хүнсний харшилтай гэж танд хэлвэл дараах зарчмыг баримтална уу.
- Ресторан, цайны газрын хариуцсан менежерт харшлын талаар МЭДЭЭЛЛЭ.
- Үйлчлүүлэгчийн ямар хүнсний бүтээгдэхүүнд харшилтайг лавлаж, хоолны орцуудыг ШАЛГА.
- Хоол бэлтгэх явцад хам-хүрэлцэх боломжтойг санаж, процедурын явцад ХЯНА.
- Үйлчлүүлэгчэд дээрх үйл явцуудын талаар ХАРИУ МЭДЭГД.
- Хам хүрэлцэх гэдэг нь:
- Хүнсний тосонд (үйлчлүүлэгчийн харшилдаг) хүнсний бүтээгдэхүүнийг хуурах, шүрших, жигнэх
- Харшилтай хүнсэнд хүрэх эсвэл харшил төрүүлдэггүй хүнсийг харшилтай хүнстэй хамт хадгалах (Жнь: самартай жигнэмэгийг самаргүй жигнэмэгтэй хамт тавих)
Хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулахад хэрэглэдэг бүх төхөөрөмжийг хэрэглэхээсээ өмнө заавалчгүй цэвэрлэж, ариутгах хэрэгтэй.
- Бүх сав суулга (жнь: халбага, хутга, хусуур, хавчаар), аяга, таваг, тогоо, хайруулын таваг, мах хэрчдэг тавиур, хоол бэлтгэдэг талбай
- Шарагч, мах шардаг тор (грилл)
- Харшил төрүүлэгч хүнстэй хүрэлцсний дараа бээлийгээ сольж, гараа угаах хэрэгтэй.
Харшлын урвал явагдаж байгааг илтгэх шинжүүд:
- Арьсан дээр биржгэр зүйлс туурах (улайж, хавагнасан, загатнадаг)
- Ам, хоолой загатнах, чимчигнэх, төмөр амтагдах
- Суулгах
- Гэдэс өвдөх, хэвлийгээр базлах
- Хацар, уруул, хэл эсвэл биеийн аль нэг хэсэг хавагнах
- Залгих, амьсгалах хэцүү болох
- Бөөлжих
- Ухаан алдах
- Эх сурвалж: doctorpro.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







