Өнөөдрийн сайхан мэдээ

Ажилдаа ирээд завгүйхэн сууна уу бүсгүйчүүд минь? Эхлэл нь сайхан бол тэр өдөр цэлмээд л явчихдаг шүү дээ. Та нартаа нэгэн гайхалтай сайхан мэдээг дуулгая!

Хоёр жилийн өмнөхөн 90 гарсан буурал толгойтой хоёр таяг тулсан танихгүй эмээтэй "Бөмбөгөр" худалдааны төвийн гадаа таарч байхдаа ирээдүйд ижий минь болж эх үрийн холбоотой болно гэдгээ төсөөлөөгүй явсан юм. Хорлоо эмээ дандаа л бусдын төлөө залбирч, бусдад санаа тавьж явдаг. Хүмүүс ихэвчлэн азтай эмээ гэдэг. Харин миний хувьд азтайдаа биш үнэхээр ач буянаа л эдэлж яваа эмээ. Бие давхар болсныг сонссоноос хойш байнга л залгаж биеийг маань асуудаг байлаа. Харин төрөнгүүт очиж асарч өгнө заавал хэлээрэй гэсэн тушаал өгсөн юм хэхэ. Ингээд бяцхан охин маань мэндэлж хамгийн түрүүнд эмээдээ дуулгахад нэг өдрийн орлогоороо / цай зардаг бөгөөд өдөрт 2500/ шингэж сүү авчихсан давхиад ороод ирсэн. Өнөөдрийн хувьд надад хамгийн жаргалтай өдөр байна. Анхны хүүхдээ гаргаж байхад ээж маань бурханы оронд очсон байсан. Эмэгтэй хүн төрөх, өвдөхдөө ээжийгээ ямар их үгүйлж ямар их санадаг гээч. . . Тэгвэл яг л энэ үед сэтгэл минь жаргалаар бялхаж хийсэн шөлийг нь амтархан идэж мойног хуруунуудаараа духны сэвлэгийг хойш нь болгох тэр л үед би ээжтэй хүн гэж чанга орилмоор бас хэн нэгэнд гайхуулмаар.

Одоо эмээ 92 настай ч хүүхдийн даавуу угааж, хар шөл хийж, хүүхэд усанд оруулаад ёстой л мундаг буурай. Ойрын хэд хоног ажилдаа явж чадахгүй тул "Бөмбөгөрийнхөн" уншиж байвал "Эмээ охиноо төрүүлж яваа шүү" хэмээн Tsevegdorj Suvderdene фейсбүүк хаягтай бүсгүй ийнхүү бичсэн байна. Хүн хүнээрээ л дутагддаг гэж энэ шүү дээ. Харин хүний хийсэн сайн үйл бүхэн өөрт нь ирдэгийн жишээг олон хүнд мэдрүүлсэн Сувд-Эрдэнэ бүсгүй болон Хорлоо буурайдаа хамгийн сайн сайхныг хүсье
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (145.133.123.164) 2016-04-20 03:24:36
hynii saihan setgeliig hezee ch bitgii martaarai byrhan chamd yamar saihan hymyysiig elgeesen ve mash saihan medee bna daa
Soongo (103.26.193.122) 2016-04-19 18:04:53
Манай монгол эмэгтэйчүүд үнэхээр биширмээр шөрмөслөг шүү Амьдралын ямар ч хүнд ачааг ажрахгүй даван туулдаг Улцганаад байдаггүй Дэлхийд ганцхан шөрмөслөг эмэгтэйчүүд гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй болов уу Энэ настан бол тийм нэгэн эмэгтэйчүүд ээж нарын маань нэг төлөөлөл байна Инээмсэглэлийг нь ажиглаарай юунд ч түүртээгүй зүгээр органик аз жаргал Настандаа урт удаан насалж инээмсэглэлийнхээ энергийг цацруулж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье Монгол эмэгтэйчүүдээ үргэлжид хайрлаж өмөөрч явна би
(202.70.34.38) 2016-04-19 15:09:03
ямар сайхан мэдээ вэ хүний сайхан сэтгэл гэж энгийн зүйл дээр илэрдэг агуу зүйл