Сайхан хумс гарын чимэг

Хумсаа гоё будахын тулд ургуулах хэрэгтэй. Тиймээс нүүр шигээ хумсаа хайрлаж дараах зүйлийг бэлдээд хумсаа дүрээрэй. 

1. Аяганы дөрөвний нэг ургамлын тос, 5 дусал А витамин, 4 дусал йодын хандыг холино. Уусмалд хурууны үзүүрээ 30 минутын хугацаагаар 15 хоног дараалан хийнэ. 

2. Эмзэг, хугарамтгай хумсыг арчлахын тулд ургамлын тосонд 5 дусал нимбэгний шүүс, 3 дусал йод хийгээд долоо хоногт 1-2 удаа дэвтээнэ. Хумсаа хурдан ургуулахын тулд уураг, эрдэс давс, витаминаар баялаг хүнс болон желатин хэрэглэх шаардлагатай.


3. Оливын болон ургамлын тосонд сармис хэрчиж хийгээд бага зэрэг бүлээн болгоод хумсаа дүрээрэй. Энэ нь гэмтэлтэй хумсанд тэжээл өгч, хумсыг хамгийн богино хугацаанд бэхжүүлнэ. 

Үүнээс гадна юм угаахдаа бээлий өмсөж, хумсаараа утасны арын тагийг нээх зэрэг хумсаа гэмтээх зүйл хийхгүй байх хэрэгтэй. Хумсаа ашиглахгүйгээр хийж болно шүү дээ.  Мөн хөвөнтэй тосон хумсны будаг арилгагчийг хэрэглээрэй. Гэхдээ ургуулаагүй байхдаа ч сайхан хэлбэртэй харагддаг бол заавал урт ургуулах шаардлагагүй. 

Одоо суурь будгаа тавиад зааврын дагуу будаарай. 
























Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.