”200 мянган like, comment цуглуулбал ээжийн минь эмчилгээний төлбөрийг төлнө гэсэн, туслаач”

"200 мянган like, comment цуглуулбал ээжийн минь эмчилгээний төлбөрийг төлнө гэсэн, туслаач"


Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Намайг А.Бямбазул гэдэг 25 настай Орхон аймгийн Шанд багийн 56-3б тоотод гэр бүлийн хамт амьдардаг. Миний ээжийг Машдоржийн Алтанзагас гэдэг Солонгос улсад амьдардаг.       
2015 оны 3 сарын 30-ны шөнө ээж маань Солонгос улсын Гимпо хотод оршин суух гэртээ амарч байгаад монгол хүний гарт хохирсон бөгөөд Солонгос улсын эмнэлэгт 75%-н түлэгдэлтэй эмчлэгдэж байна. Бид энэ мэдээг сонсоод Солонгос улсад ирээд 2 сар шахам болж байна.
         
Одоо эмнэлэгийн төлбөр 150.000.000 вонн орчим болж байгаа бөгөөд цаашдаа хэдэн төгрөг болохыг нь мэдэхгүй байна. Хохироосон хүн нь төлөх чадваргүй гэдгээ хэлсэн бөгөөд би Солонгос улсаас тусламж хандив цуглуулах гээд бүх арга хэмжээг авч байна. Одоогийн нөхцөл байдал үнэхээр хэцүү байна.
         
Солонгос улсын үндэсний веб болох DAUM.NET бидэнд тусалж 200.000 хүний коммент лайк цугларвал бидэнд 20.000.000 вонн улсаас Ээжийн маань эмнэлэгийн төлбөр  болон орж ирэх юм.
   
Та бүхэн миний энэ байдлыг харгалзан үзэж доорх http://www.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Fm.hope.daum.net%2Fdonation%2Fdetailview.daum%3Fdonation_id%3D109918&h=rAQHn8W0c линкийг цааш нь нийт Монголчууддаа түгээж Лайк Коммент цуглуулж өгөөч хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. 
2015-05-29
 
Холбогдох утас 01048651466 76761228
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.