Арабын гүнж
Энэ эмэгтэй бол Саудын Арабын гүнж Амира ат-Тавиль бөгөөд өдгөө 33 настай. Түүний дэлхий дахинд үзүүлж буй сайн үйлс олон мянган хүмүүсийн талархлыг хүлээгээд байна. Үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй, зоригтой энэхүү эмэгтэй Арабын төдийгүй дэлхий дахинд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхын тулд 70 гаруй орноор айлчлаад байгаа юм.

Амила гүнж ядууралд өртөж байгаа, байгалийн гамшгийн үр дүнд хоосорсон хүмүүсд тусалж байгаа юм. Пакистанд болсон үерийн улмаас гэр оронгүй болсон хүмүүсд мөн баруун Африкийн ард иргэдэд байшин барьж өгчээ.

Түүний хувцаслалт нь олны анхаарлын төвд байдаг. Урт, биеэ хаасан даашинзнаас татгалзаж, Европын хэв маягтай хөл нийлүүлэн алхаж чаддаг эмэгтэй. Тэрээр эдгээр хувцасаа өөрөө загварыг нь гаргаж, оёж өмсдөг ажээ.

Амила гүнж АНУ - д бизнесийн удирдлагын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн юм. Баруунд багагүй хугацааг өнгөрүүлсэн учраас чөлөөтэй сэтгэж, өөрийнхөөрөө байж чаддаг гэж хүмүүс үздэг. Тэрээр өөрийн орны эмэгтэйчүүдийг эрх чөлөөтэй, сонгох эрхтэй байлгах тал дээр ажиллаж байна.

Гоо үзэсгэлэнтэй, ухаан төгс, сайхан сэтгэлтэй ийм л эмэгтэйчүүд энэ дэлхийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөж, тэмцэж, хэрэгтэй нэгэнд нь ач тусаа өгсөөр байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







