Үхрийн махан салат хийцгээе
ОРЦ: /3 хүн/
Үхрийн мах 200 гр
Өндөг 3-4 ширхэг
Сонгино 1/2-1 ширхэг
Сармис 1-2 ширхэг
Ногоон сонгино 10 гр
Яншуй 15-20 гр
Өргөст хэмх 150 гр
Улаан лооль 1-2 ширхэг
Майноз
1-2 хоолны халбага
1 хоолны халбага = шингэн - 15мл, хуурай - 15гр
хар перц
1/4-1/2 цайны халбага
1 цайны халбага = шингэн- 5мл, хуурай - 5гр
давс
1/4-1/2 цайны халбага
1 цайны халбага = шингэн- 5мл, хуурай - 5гр
Үхрийн цул махыг давстай усанд хийж зөөлөртөл нь чанаад уснаас гаргаж хөргөөд жижиг дөрвөлжин болгож хэрчинэ.

Өндгийг буцалсан усанд хийж 12-15 минут чанаад хальслаад мөн жижиглэн хэрчинэ.

Бөөрөнхий сонгиныг салатанд тохируулан хэрчинэ.

Өргөст хэмх, улаан лоолийг угааж цэвэрлээд урт нарийн хэрчинэ. Сармисыг жижиглэн хэрчинэ. Хэрчсэн ногоонуудыг саванд хийнэ.

Саванд чанасан өндөг, жижиглэн татсан яншуй, бага зэрэг ногоон сонгиныг жижиглэн хэрчиж хийнэ. Хүсвэл коттеж бяслагыг үрж хийгээрэй. Бяслаг хийхгүй байсан ч сайхан амттай болох болно.

Ингээд үхрийн татсан махыг хийнэ.

Майноз болон давс, хар перцээр амтлаж сайтар хутгана. Майнозны оронд цөцгийгөөр амтлаж ч болно. өвөрмөц сайхан амттай болдог.

Эх сурвалж: Хоол хийх урлаг хуудасны постоос
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







