Нэгэн нохой 100 км гүйж үнэнч гэдгээ харуулжээ

Шотландын тамирчин Дион Леонард өөрийн үнэнч найзаа олжээ. Тэрээр 100 км гүйлтийн тэмцээнд оролцож 6 өдрийн турш гүйсэн байна. Энэ үед нэгэн гэр оронгүй гудамжны нохой түүнийг даган гүйжээ. 


37 км дагаж гүйсний эцэст Дион Леонард 3 дахь өдрөөсөө яг л нэг баг шиг хамт гүйхээр шийджээ. Дараагийн өдөр 42 км газар гүйсэн байна. 


Тэмцээний 4 болон 5 дахь өдөр аадар бороотой байсан тул нохой гүйхэд тун хүндрэлтэй байлаа. Гэхдээ сүүлийн өдөр хамтдаа барианы шугамыг давсан байна. 


Тэмцээний өдрүүдэд тэд бие биендээ дасаж, Дион Леонард энэхүү нохойг гэрлүүгээ авч явахаар болжээ. 



Дион Леонард  "Энэхүү тэмцээн надад үнэнч найзыгаа олоход тусаллаа. Би түүнийг сайн эзэн нь байх болно" хэмээн хэлсэн байна. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.