Америк зутан шөл

Америкчуудын хэрэглэж заншсан хоол нь  ногоо жимсний шанцай, түүгээр хачирласан үхэр хонь шувууны мах юм. Шөлтэй хоолноос зутан, жимс,ногооны болон тунгалаг шөл ,шөлгүй хоолноос үхрийн мах өөх багатай гахайн мах, тахиа , цацагт хяруулын махыг ихэвчлэн хэрэглэдэг байна.


Орц: Шөл 250 гр, лууван 40гр , байцаа 40гр, цөцгийн тос 20г, нунтаг бяслаг 20 г, талх, давс


Сонгиныг бага зэргийн тосонд хуурч, шөлөнд жигнэж болгоод чанасан луувантай хамт няцалж нухаш бэлтгэнэ. Бага зэргийг үлдээж, бусдыг нь шөлөөр шингэлэн , дээрээс нь нарийхан хэрчсэн байцаа нэмнэ. Үлдээсэн нухшийг нунтагласан бяслагтай хольж, талхан дээр түрхэн дахин дээр нь бяслагны нунтаг цацаж, шарах шүүгээнд хийж болгоно. Хайрсан талхыг шөлөндөө дагуулж өгнө.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.