Дэлхийн хамгийн баян тогоочийн зөвлөгөө

Алдартай тогооч Жейми Оливер урт наслахад тустай 14 хүнсийг нэрлэснийг уншигчдадаа сонирхуулж байна. Тэрээр зөв аргаар бэлтгэж чадвал хамгийн энгийн хүнс хамгийн баялаг агууламж орцтой болж чаддаг гэж үздэг нэгэн. Урт наслалт хоол хүнстэй ямар холбоотой байгааг сонирхон өндөр настнууд олонтой Коста-Рика улс, Японы Окинава арал, Грекийн Икар арлаас шоу нэвтрүүлгээ хийж байжээ. Тэрээр бас энгийн хоёр зөвлөгөөг өгч байгаа юм. Эхнийх нь махыг долоо хоногт хоёр удаа л идэх. Хоёр дахь нь өдрийн эхний хагаст буюу үдээс өмнө илүү калори шатаах гэсэн байна.

Урт наслахад тустай 14 хүнс
1. Өндөг (Протеин, витамин А, D, В2 и В12, фолийн хүчил, йодоор баялаг).
2. Ямааны сүү (кальци, протеин, витамин D ихтэй)
3. Загас (Омега-3-ын эх үүсвэр)
4. Амтат төмс (витамины А, В5, В6 ихтэй)
5. Шинэ ногоо, ургамал (магни, фолийн хүчин)
6. Грек самар (магни, зэс, фолийн хүчлийн эх үүсвэр)

7. Дүүпүү (Найман төрлийн чухал амин хүчил, төмөр, кальци)
8. Хар шош (калий, төмөр, фолийн хүчил . магни ихтэй)
9. Шинэхэн жимснүүд (Олон төрлийн витаминаар баялаг)
10. Далайн замаг (төмөр , витамин B12)
11. Органик будаа (магни, фосфор)
12. Сармис (витамины C, В6, марганец, селен болон антиоксидантууд)
13. Сам хорхой (магний, цинк, селен, витамин B12)
14. Халуун чинжүү (витамины А, С болон антиоксидантуудаар баялаг)







