Амийг нь аварсан сувилагчтай 38 жилийн дараа уулзжээ

Аманда гэх бүсгүй бага байхдаа ууранд түлэгдэж АНУ - ын эрүүл мэндийн төв дээр хүргэгдэн иржээ. Энэ үед түүнийг нэгэн залуухан сувилагч асарч, нөхөн сэргээлтийн бүхий л эмчилгээг хийж амь насыг нь аварчээ. 1977 онд авхуулсан зургуудаа ашиглан амийг нь аварсан сувилагч эмэгтэй хайж эхэлжээ. 


Эдгээр зургуудыг бяцхан охины хүнд хэцүү үед нь авхуулсан юм. Аманда "Би эдгээр гайхалтай зургуудыг харж тайтгарал, итгэл найдварыг олж авдаг. Түүний энэрэл хайрыг энэ зургуудаас мэдэрдэг " гэж хэлсэн байна. 


Аманда олон жилийн турш сувилагч эмэгтэйг хайсан ч олж чадахгүй байлаа. Нэг удаа facebook -д эдгээр зургуудыг  нийтлэн хайж байна гэсэн зарыг олон нийтийн сүлжээгээр цацжээ. Төд удалгүй Сюзан Бергер хэмээх эмэгтэйгээс хариу ирсэн бөгөөд амийг нь аварсан сувилагч эмэгтэй байв. Сюзан Бергер "Би тэр бяцхан охиныг үргэлж санаж, хаана яваа бол доо гэж боддог байсан. Тэр үнэхээр тайван хүүхэд байсан. Бусад хүүхдүүд мэс засал хийлгэчихээд унтахгүй маш их уйлдаг байсан бол Аманда их тайван чимээгүй хэвтдэг байлаа" гэж дурсан ярьсан байна. 

Тэд Эрүүл мэндийн төвд 14 хоног цуг байснаасаа хойш 38 жилийн дараа дахин уулзсан нь энэ юм. 



Тэр үед Сюзен 21 настай байжээ. 38 жилийн дараа ийм халуун дотно уулзаж байгаа минь үнэхээр гайхалтай байна. Сувилагч хүн бүх амьдралаа бусдын эрүүл мэндийн төлөө зарцуулж, аз жаргал, эрүүл энхийг бэлэглэдэг гайхалтай мэргэжил шүү. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(182.160.4.194) 2017-10-23 21:26:06
тэгэхээр манай эмч нар хүний төлөө биш мөнгөний төлөө явж байна бас ажил хая бна
zochin (182.160.0.118) 2017-05-20 19:21:20
setgel hudulgusun saihan vil vbdal bolje iim emch subilagch olon bh boltugai
(103.57.95.40) 2016-11-16 17:49:02
ЗӨВ ШҮҮ
(202.9.40.126) 2016-10-18 12:39:21
Үнэхээр итгэл найдвар төрөх зураг бна