Азийн аваргад дасгалжуулагчгүй оролцож М. Анхцэцэг Азийн АВАРГА боллоо

Хүндийг өргөлтийн залуучуудын Азийн АШТ Япон улсад үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас М.Анхцэцэг оролцлоо. Тэрбээр огцмоор 105 кг, түлхэлттэй өргөлтөөр 130 кг, нийлбэрээр 235 кг өргөн, Азийн аварга болж, Токиогийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ...

Өдгөө 19 настай М.Анхцэцэг санхүү, мөнгө, тэмцээний зардал олдоогүйн улмаас Азийн АШТ-д дасгалжуулагчгүйгээр ганцаараа оролцон, аваргалж байгаа нь энэ.



Манай тамирчин оюутны ДАШТ-д ч бас дасгалжуулагчгүй оролцчихоод эх орондоо ирнэ.


Тэрээр "Рио-2016" олимпод эх орноо төлөөлөн оролцож, огцмоор 106, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж, VIII байрт шалгарсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.