АНУ-ын хар арьстан иргэдийн тэгш эрхийн төлөө тэмцэгч хүчирхэг эмэгтэй

РОЗА ПАРКС нь АНУ-ын хар арьстан иргэдийн тэгш эрхийн төлөө тэмцэгч эмэгтэй юм. 1955 оны 12 сарын 1-нд Алабама мужийн Монтгомери хотод Роза Паркс автобусанд хар арьстан зорчигч цагаан арьстанд суудлаа тавьж өгөх бичигдээгүй ялгаварлан гадуурхах хуулийг зөрчиж цагаан хүнд суудлаа тавьж өгөөгүйгээс доромжлуулан баривчлагдаж, шоронд хоригджээ.

Түүний энэ явдлаас болж тус хот дахь сүмийн тэргүүн Мартин Лютер Кинг хар арьстан иргэдийн эрх чөлөөний төлөө тэмцэн босч, 1963 онд Вашингтонд тэгш эрхийн төлөөх тэмцлийн жагсаалыг зохион байгуулсан түүхтэй.

Тухайн үед АНУ-д нийтийн автобусны урдуурх суудлуудад зөвхөн цагаан арьстнууд суудаг, арын суудлуудад хар арьстнууд суудаг ба бүх суудал дүүрэхэд цагаан зорчигчдод хар арьст хүмүүс суудлаа тавьж өгөх ёстой бичигдээгүй хууль үйлчилж байжээ. Роза энэ бүхнийг сөрж Мартин Лютер Кинг хөдөлгөөний эхийг тавьсан эрэлхэг бүсгүй юм. Тэрбээр амьдралын бүхий л он жилүүдийг энэ тэмцлийн дунд өнгөрөөжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.