Ядаргаа тайлах үхрийн богино хавиргатай шөл буюу ”галбитанг”

Өнөөдөр та бүхэндээ Солонгосын ядаргаа тайлах шидтэй, эрүүл мэндэд ашиг тустай галбитанг шөл хэрхэн хийх зааврыг хүргэж байна.

Орц:

Үхрийн богино хавирга - 1 кг
Солонгос жижмг улаан лууван - 2 аяга
Дунд зэргийн сонгино - 1ш
Ус-12 аяга
Пүнтүүз /идэх дургүй бол хийхгүй байж болно/
Сармис-4 хумс
Ногоон сонгино - 4-6 ширхэг
Хар перц

Халуун ногоотой соус бэлдэх:

Халуун чинжүү /гүчүжан байж болно/ , сое соус, гүнжидийн тос

Өндөг бэлдэх:
 
Шөлийг тэжээллэг, өнгөлөг болгодог.

2 ширхэг өндөгний шар
Багахан давс
1 халбага тос

Хийх арга: /2 хүний жор/
Үхрийн мах , шөлөө бэлтгэх

1. Үхрийн богино хавиргаа хүйтэнд усанд 2-3 удаа зайлж, цэвэрлэнэ. Махны цус, жижг сажиг яс, бусад бохирдлууд цэвэрлэгддэг.



2. Хавиргаа том саванд хийгээд 10 минут буцалгана.
3. Болсон хавиргаа шөлнөөс нь гаргаад ахин хүйтэн усаар зайлж цэвэрлэнэ. Мөн хавирга чанасан саваа тосгүй болтол нь сайтар угаана.




4. Одоо савандаа 12 аяга усаа хийгээд сонгино, улаан лууванаа бүтнээр нь хийнэ. Мөн хавиргаа хийгээрэй. Давсаа тааруулна


5. Ингээд 1 цаг дунд зэргийн гал дээр , 1 цаг бага зэргийн гал дээр зөөлөн буцалгана
6. Сонгиныг халбагаар авч хаяна
7. Шөлийг буцлах үед ялгарсан өөх тосыг халбагаар авна



8. Хавиргаа чанасан шөлнөөсөө таслаж аваад , түүн дээрээ барагцаагаар нэг аяга болохуйц пүнтүүзийг хийнэ. Сармисаа хэрчиж шөлөндөө нэмээд пүнтүүзээ болтол буцалгана. Зөөлөн гал дээр буцалгаарай


9. Ингээд хавирга болон пүнтүүз бэлэн боллоо

Савхан хэрчсэн өндгөө бэлдэцгээе
1. 2 ширхэг өндөгний шарыг цагаанаас ялгаад сайтар хольж , миксердэнэ. Дээр нь чимх давс нэмээрэй
2. Багахан ургамлын тос хийгээд хайруулын тавгаа халаана
3. Өндгөө бүгдийг бага багаар нь гоожуулан хийж шарна. Ойролцоогоор 1 минут орчим.
4. Шарсан өндгөө хэрчиж бэлдэнэ.



Шөлөө бэлдэцгээе:
1.
Улаан луувангаа хоёр хуваана.
2. Мөн хавиргаа хийнэ. Нэг хүнд 2-3 ширхэг хавирга таарахаар хийгээрэй.

Галбитанг халуун ногоо:
1. 2 халбага гүчүжан эсвэл халуун чинжүү, 1 халбага хэрчсэн ногоон сонгино, 2 халбага сое соус, 1 халбага гүнждийн тос. Бүгдийг хооронд сайтар холино.
2. Аяга бүрт шөл болон пүнтүүзээ хийнэ.





Хэрчиж бэлдсэн өндөг болон бага зэрэг ногоон сонгино шөлөн дээрээ нэмнэ. Ингээд галбитанг бэлэн боллоо.


Кимчи, будаа зэрэг өөрийн дуртай зүйлээрээ хачирлаж идэж болно. Мөн ногоон сонгиноо хэрчиж бэлдээд, халуун чинжүү болон давс ширээн дээрээ өрөөд өөрсдийн дураар нэмж идэж болох юм.

Видео зааврыг эндээс үзнэ үү

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(124.158.109.60) 2017-05-25 11:59:55
goyo xaragdaj bnaa xj uzex yumsan uxriin xavurga ch bga l da yaj jijiglenee