Японы гүнж Мако жирийн хүний амьдралаар амьдарна

Японы эзэн хаан Акихитогийн анхны ач охин, ханхүү Акишиногийн том охин, гүнж Мако их сургуулийнхаа нэг ангийн залуутай гэрлэхээр болсныг эзэн хааны ордны захиргаа зарлаад байгаа юм.

25 настай гүнжийн сүйт залуу нь мөн 25 настай, Токиогийн Хитоцубаши их сургуулийн төгсөх ангийн оюутан, бас хуулийн компанид ажилладаг Кэй Комуро гэгч юм байна. Эзэн хааны дөрвөн ач, зээ нараас анх удаа гэрлэх гэж байгаа нь энэ ажээ.

Таван жилийн өмнө хосууд нэг сургуульд хамт сурч байхдаа танилцаж, сүүлд Комуро нь гүнжид гэрлэх санал тавьсан байна. Ордны хуулиар хааны гэр бүлийн эмэгтэйчүүд жирийн хүнтэй гэрлэвэл язгууртны хэргэмээ алддаг.

Макогийн 22 настай дүү, гүнж Како эгчтэйгээ ижил сургуульд суралцаж байгаа. Харин 10 настай эрэгтэй дүү, ханхүү Хисахито нь түүний үеийнхнээс цорын ганц эрэгтэй язгууртан болж  байна. Одоогийн эзэн хааны титмийг залгамжлах нэгдүгээр хүн нь ханхүү Нарухито, хоёрдугаар хүн нь Макогийн аав, ханхүү Акишино бол Макогийн дүү, ханхүү Хисахито нь гурав дахь хүн юм.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.