Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой буюу 1,2-р бүсийн нутаг дэвсгэр байрлах 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөрөө Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны сан-гийн дэмжлэгээр бүрэн төлүүлэх боломж бүрдээд байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд С.Батболд хэллээ.
Гэр хорооллын бүсээс ипотекийн зээлд хамрагдаж буй иргэд нүүхдээ хашаа байшингаа дараагийн иргэнд худалддаг, орон сууцанд амьдарч буй иргэд ипотекийн зээлд хамрагддаг
Агаарын чанарыг сайжруулах 1-р бүсэд буюу Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 51 хорооны 130.706 өрх, 2 дугаар бүсэд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 51.910 өрх тус тус хамрагддаг бөгөөд энэ бүс нутагт байрлах Баянхошуу, МҮОНРТелевиз, 100 айл орчмын агаар дахь хүхрийн давхар исэл /SO2/ нарийн ширхэгт тоосонцор /PM2.5/-ын агууламжийн хэмжээ агаарын чанарын стандартаас 10-30 давсан тохиолдол удаа дараа бүртгэгдэж байсан Улаанбаатар хотын агаарын бохирдлын голомт юм.






