Дэлхийн хамгийн царайлаг охин том болжээ

Зургаахан насандаа дэлхийн хамгийн царайлаг охиноор тодорч байсан Тилан алдар бренд Майкл Корсын шоунд оролцжээ. Тэрээр өдгөө 16 нас хүрсэн бөгөөд L"Oreal болон Dolce and Gabbana брендүүдтэй хамтран ажиллах гэрээнд үзэглэсэн байна. 



4 настайгаасаа эхлэн загварын тайзан дээр алхах болсон авъяаслаг охин Тилан 8 настай байхдаа Vogue сэтгүүлийн нүүрэнд өндөр өсгийт өмсөн, нүүрээ будуулж гарсан нь яг л олон жил загварын ертөнцөд ноёлсон хатагтай шиг л байсан гэдэг. Хэдийгээр тэрхүү зураг олны хүний таашаалд нийцсэн ч хэсэг бүлэг хүмүүсийн дургүйг хүргээд авсан нь түүний авахуулсан зураг хүүхдийг садар самуунд уруу татсан хэмээн үзсэнтэй холбоотой юм. 



Түүнийг ирээдүйн Жижи Хадид хэмээн нэрийддэг болжээ.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.