Брүүклин Клое нар эргэн нийлжээ

Шоу бизнесийн эгдүүтэй хосоор нэрлэгдэж байсан Брүүклин Бекхэм болон Клое Моритз нар хамтдаа цагийг хөгжилтэй, аз жаргалтай өнгөрүүлж байсан ч салцгаасан. Харин хоёр долоо хоногийн өмнө Брүүклин өөрийн инстаграм хуудсандаа "Охиноо санаж байна" хэмээн нийтэлсэн бол сэтгэгдэлд Клое зүрхэн эможигоор хариу байрьжээ. 



Хайрт хоёрын нас хэдийгээр залуу боловч Брүүклиний зүрх сэтгэлд зөвхөн Клое л маш том байр суурийг эзэлдэг аж. Брүүклин өөрийн загварын карьерыг эхлүүлэх үедээ Клоетой танилцаж байсан бөгөөд улмаар тэдний хайрын түүх эхэлж байсан. Дашрамд дурдхад Брүүклинийг бусад хүмүүс алдартай ээж аавын хүүхэд гэхээс илүү хувь хүн гэх үүднээс харьцахад дуртай байдаг гэнэ шүү. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.