Биеийн бүхий л булчинд нөлөөлөх 18 дасгал

Идэвхтэй хөдөлгөөн бол бүхий л насны хүмүүсд чухал байдаг. Энэ удаад Испани улсын фитнес багшийн боловсруулсан дасгал хөдөлгөөнийг та бүхэнд хүргэж байна. Амьсгалаа зөв авбал өвдөлт , зовиур илрэхгүй байна. Нэг байрлалыг  10-30 секунд барина.



- Гараа ташаандаа аваад, хөлөндөө мөрний хэмжээтэй зай авна.
- Хүзүүгээрээ арагш гэдийнэ.



- Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад чихээ мөрөндөө хүргэхийг эрмэлзэх бөгөөд зурган дээр үзүүлсэн шиг гараар даралт өгнө
- Нөгөө талдаа мөн адил хийнэ





- Дөрвөн хөллөсөн байрлалаас гараа тохойгоор нь нугалахгүйгээр арагш суух маягаар духаа шаланд хүргэнэ.




- Шулуун болон ташуу хэвлэлийн булчинд нөлөөлнө
- Өвдгөн дээрээ зогсоод аргаш гэдийж, гараараа хөлөө барихыг эрмэлзэнэ



- Баруун гараа хананд нааж барина
- Гараа байрнаас нь хөдөлгөхгүйгээр биеэ урагш эргүүлж зогсоно




- Алцайн суугаад шагай хэсгээрээ хөлөө бие рүүгээ татах мэт дасгал хийнэ. Гуяны булчинд ачаалал өгч байх ёстой
- Нуруу цэх суугаад гараараа түшиж болно



- Зүүн гараа баруун талруугаа дарах бөгөөд илүү даралт өгөхийн тулд нөгөө гараараа хөнгөн даралт үзүүлнэ
- Хоёр талдаа адил хийнэ



- Босоо байрлалтай зогсоно. Гэдсээ хумж чангалах маягаар бөхийх бөгөөд энэ үед гараараа толгойнд даралт өгч эрүүгээ цээжиндээ хүргэхийг эрмэлзэнэ.
- Хөлөө хагас нугалсан байдалтай зогсоно. Далны булчинд илүү нөлөө үзүүлнэ



- Ерөнхийдөө гурвалжин байрлалд орно гэсэн үг. Мөрний хэмжээнээс арай илүү зай аваад 90 градус үүсэхээр хажуу тийш хазайна.
- Зүүн хөлөө зүүн гараараа барьж, толгойгоо эсрэг талруугаа эргүүлж нөгөө гарын үзүүрийг харахыг эрмэлзэнэ



- Хоёр гараа хананд нааж зогсоод , бие шалтай паралель байрлалтай байна.
- Одоо гараа байрнаас нь хөдөлгөхгүйгээр толгойгоо болон цээжээ доошлуулан даралт өгнө



- Дээшээ харан хэвтэнэ. Баруун хөлөө өвдгөөр нь нугалан биеэ давуулах бөгөөд зүүн гараараа өвдөг хэсэгт даралт өгнө
- Энэ үед цээж толгой, баруун гар зэргээ хөдөлгөхгүй байх ёстой. Нөгөө талдаа мөн адил хийнэ



- Хоёр гартаа  урт саваа барин дээш өргөн зогсоно. Гараа барьсан хэсгээсээ хөдөлгөхгүйгээр баруун тийш хазайна
- Нөгөө талдаа мөн адил хийнэ



- Хоёр гараа ташаандаа аваад, нэг хөлөө урагш тавин нөгөө хөлөө өвдгөөр нугалан хагас суух бөгөөд энэ үед цээжээрээ тонгойж байна. Тонгойх үед нуруу цэх байх ёстой.
- Нөгөө талдаа мөн адил хийнэ



- Хөлөө өлмий хэсгээр нийлүүлэн сууна
- Хоёр гараа өвдгөн дээрээ тавиад гэдсээ бага зэрэг татаж цээжинд илүү хүч өгөөд хөлөнд даралт өгнө. Гуяны дотор талын булчинд ачаалал өгч байх ёстой



- Шалан дээрээ хөлөө жин суугаад баруун хөлөө цээжинд наах маягаар татна
-   Нөгөө хөлөндөө мөн адил хийнэ



- Хөлөө жийж суугаад баруун хөлөө зүүн хөлний гуян дээр татан, зүүн гараараа өлмий хэсгээс хойш татаж булчинд нөлөөлнө
- Нөгөө хөлөндөө мөн адил хийнэ



- Хөлөө жийж суугаад өвдгөөр нь нугалахгүйгээр гараараа өлмий хэсгээс татна. Хэт хүчтэй татаж болохгүй.



- Зүүн хөлөн дээрээ урагшаа суух маягаар, баруун хөлөө баруун гараараа барьж 90 градус үүсэхээр барина
- Нөгөө хөлөндөө мөн адил хийнэ
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.