Дэлхийн аварга Д.Сумъяа Абу-Дабигийн Гранд сламд алтан медаль хүртлээ

Жүдо бөхийн Абу Дабигийн Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг шигшээд Риогийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа алтан медаль хүртлээ. Д.Сумъяа алтан медалийн төлөө, Рио-2016 оны Олимпийн аваргын төлөө хүч үзсэн Бразилын Рафэела Силваг вазари үнэлгээгээр ялсан бөгөөд  тав дахь удаагаа  Рафаэла Силваг ялж байгаа юм. -57 кг - ын жинд түүний өмнө гишгэх тамирчин энэ бөмбөрцөгт одоохондоо алга. Монголынхоо нэрийг дэв дэлхийн тавцанд үргэлж өндөрт өргөж байдаг түүний нөр их хөдөлмөрийг үнэлэн Монгол улсын ерөнхийлөгч Хөдөлмөрийн баатар цолоор шагнахаар болсон байна. 

Монгол түмний хайртай охин биднийхээ итгэлийг хэзээд алддаггүй Д.Сумъяадаа халуун баяр хүргэе.

     

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.