Уолт Диснейгийн амжилтанд хүрсэн нэг нууц бол түүний эхнэр Лиллиан Бондс юм
12 -р сарын 5 нд Америкийн хамгийн алдарт зохиолчдийн нэг Уолт Диснейгийн 116 жилийн ой тохиолоо. Уолт Диснейн нэрийг дэлхийн дахинаа мэддэг бол түүний эхнэр Лиллиан Бондсын талаар төдийлөн мэддэггүй. Тэд 41 жилийн турш амьдрасан бөгөөд дэлхийн алдартай хүүхэлдэйн кинонуудыг бүтээж, амжилтанд хүрэхэд нь нөхөртөө хамгийн ихээр тусалж дэмжиж байсан хүн нь гэдэг. Магадгүй энэхүү гайхалтай эмэгтэй байгаагүй бол бид олон сайхан бүтээлийг үзэхгүй байж болох байсан.

Лиллиан Мари Бонд 1899 оны 2-р сарын 15-нд АНУ-ын Айдахо хотод төржээ. Тэрээр үргэлж богино хүрэн бор үстэй, тун дэгжин хувцасладаг загварлаг эмэгтэй байсан гэдэг. Уолт Диснейн ах Рой Дисней хуримаа хийх үед Лиллиан уригдсан бөгөөд тэнд ирээдүйн нөхөртэйгээ илүү дотно болж, уулзжээ. Уолт Диснейн гэр бүл Герман, Ирланд, Англи цустай бөгөөд даруухан амьдралтай байлаа. Уолт бусад залуучуудын адил ажилд орж, сонины газар ажиллах болов. 16 настайдаа сургуулиасаа гарах болж, цэрэгт явахыг хүссэн ч насанд хүрээгүй учраас татгалзсан байна. Тиймээс Улаан загалмайн нийгэмлэгт түргэн тусламжийн машины жолоочоор оржээ. Бага байхаасаа зурах дуртай байсан тэрээр сонины шог зураачаар ч ажиллаж байсан удаатай. Зураачийн цалин хангалтгүй байсан учраас ажлынхаа хажуугаар давхар ажил хийж, ахынхаа ажилд туслах зэргээр багагүй хугацааг зарцуулсан байдаг. Гэвч хүсэл мөрөөдөл түүнийг хурцалж өөрийн гэсэн студитэй болохоор шийджээ. Дайны дараах хүндхэн жилүүд байсан учраас ивээн тэтгэгч олох хэцүү байлаа. Гэвч түүний уйгагүй хөдөлмөрийг бурхан ивээж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж , Калифорни муж руу нүүхээр болсон юм. Хамт ажиллах хэд хэдэн ажилтан авсан бөгөөд ирээдүйн эхнэртэйгээ хамт ажиллаж байлаа. Ахынхаа хуриман дээр илүү дотно болж үүнээс жилийн дараа буюу 1925 онд Айдахогийн жижигхэн сүмд гэрлэжээ.

Хосууд аз жаргалтай сайхан амьдарч байсан боловч Лиллиан хүүхэдтэй болж чадахгүй байлаа. 8 жилийн турш эмчилгээ хийсний үр дүнд хүсэн хүлээсэн хүүхдээ олсон ч зулбасан юм. Гэвч тэд бууж өгөлгүй дахин хүүхэдтэй болж Diane Marie, дараа нь Sharon May хэмээх 2 охинтой болжээ. Тэдний гэр бүл маш бат бөх байсан нь холливуудын хамгийн үлгэр жишээ гэр бүл байв. Гэвч Уолтын ажил шүүмжлэлд өртөж, найз нөхөд нь нүүрээ буруулах үе тохиолдож байсан юм. Нойрсуулах эм, согтууруулах ундаа хэрэглэж, сэтгэлээр ихээр унаж байсан тэр хүнд хэцүү үеүдэд түүний эхнэр Лиллиа хором ч холдолгүй анхаарал халамж тавьж, унасан үед түшиж, түүнийг мөрөөдлийг ахин дахин сануулж, урам зориг, эрч хүч өгдөг байсан гэдэг. Уолт Дисней амьдралынхаа хамгийн хэцүү мөчүүдийг эхнэрийн хүчээр даван гарсан юм. Лиллианыг Уолт-ийн хамгаалагч сахиусан тэнгэр, ойр дотны найз нөхөд, хамтран зүтгэгчийнхээ төлөө зүтгэсэн Диснейлэндийн зүтгүүр гэж нэрлэж байв. Уран бүтээлч хүний зан байдал, амьдралыг ойлгож, амьдарлынх нь турш түүний талд зогссон бөгөөд нөхрийнхөө сүүлчийн өдөр хүртэл хамт байсан гайхалтай эмэгтэй аж. 1966 онд Уолт Дисней уушигны хорт хавдраар нас баржээ.
Энэхүү гайхалтай эмэгтэй байгаагүй бол Уолт Дисней амжилтанд хүрч, дэлхийн олон багачууд гайхалтай бүтээлүүдийг үзэж чадахгүй байсан болов уу? Нөхрийнхөө нэрийг дэлхийд дуурсагдах их үйлсэд түүний хувь нэмэр их билээ.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







