Д.Дагвадорж аварга тэшүүрчин Б.Сумъяаг Японд суралцуулахаар болжээ

Залуучуудын олимпын аваргаас алтан медаль хүртэж Монгол түмнээ баярлуулж байсан тэшүүрчин Б.Сумъяа санхүүгийн хүндрэлийн улмаас олимпын эрх олгох тэмцээнд оролцож чадаагүй тухайгаа хэвлэлээр дамжуулан хэлсэн билээ. Тэгвэл өсөх ирээдүйтэй тамирчин охиныг Сумогийн их аварга Д.Дагвардорж Японы биеийн тамирын их сургуульд суралцуулахаар болсон байна. 




Тэшүүрчин Б.Сумъяагийн ээж нь аваргатай холбоо барьж, охиныхоо нөхцөл байдлын талаар хэлсэн нь энэхүү боломжийг нээлттэй болгосон юм. Энэ тухай Д.Дагвадорж аварга цахим хуудаснаа мэдэгдэж, Live - аар олон хүмүүсд хүргэсэн байна. 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.