Ханхүү Харри болон Меган Маркл нар хуримаа хийлээ

Prince Harry wedding зурган илэрцүүд

Дэлхийн олон сая хүмүүсийн хүлээж байсан дээдсийн хурим боллоо. Ханхүү Харри болон жүжигчин Меган Маркл нар өчигдөр Гэгээн Жоржын сүмд хуримаа хийлээ. Burberry, Christian Dior, Chanel, Valentino, Ralph & Russo зэрэг томоохон брэндүүд санал тавьсан ч, Меган Givenchy-гийн даашинзыг сонгож, загвар зохион бүтээгч  Clare Waight Keller - ын урласан даашинзыг өмссөн байна. Энгийн хирнээ маш тансаг, сонгодог загвартай бөгөөд хүзүү ил гарсан, урт ханцуйтай, бэлхүүсний галбирыг тун сайхан гаргаж өгсөн, гоёмсог урт гивлүүр, алмаазан титэм зүүсэн байв. Энэ нь 1981 онд хуримаа хийсэн Диана гүнжийн хуримын гивлүүрийг санагдуулам байлаа. 



Тэд хуримаа хийснээр ханхүү Харри гүн, Меган гүнгийн авхай цол хэргэм хүртэв. Дээдсийн хуриманд хааны удмын гэр бүлийн бүхий л гишүүд Амеркийн алдартан, язгууртнууд оролцсон юм. Тэднээс дурьдвал хөлбөмбөгийн алдарт тамирчин Дэвид Бекхэм эхнэрийн хамт,  Америкийн дуучин Элтон Жон, алдарт хөтлөгч Опра Уинфри, Энэтхэгийн жүжигчин, загвар өмсөгч Прианка Чопра гэх мэт 600 гаруй зочид хүрэлцэн ирсэн байна. Мөн хуримыг үзэхээр 100 000 гаруй хүмүүс хуран цуглажээ. Алдарт дуучин Элтон Жон тэдэнд зориулан дуулсан юм. 

Image may contain: 3 people, people standing

Image may contain: 4 people, people smiling, people standing

Image may contain: 2 people, people standing, hat and outdoor

The wedding procession rides in from St George

Меганыг Харригийн  аав Чарлез хөтлөн сүйт хархүүд хүргэж өгсөн юм. Учир нь түүний аав нь хуриманд оролцох боломжгүй байсан аж. Гоёмсог даашинзны гивлүүрийг гүнж Шарлот, ханхүү Жорж болон Меганы хамгийн сайн найзуудын 2 хүү зэрэг 6 бяцхан хуримын гэрч барьж алхав. Хуримын дараа хосууд үлгэрийн мэт сүйх тэргэндээ сууж ард түмэнтэйгээ гар даллан мэндчилсэн юм. 

Image may contain: 2 people, people standing and shoes

Ханхүү Жорж, гүнж Шарлотте бяцхан хуримын гэрчүүд 

Холбоотой Зураг

BritainPrince Harry wedding зурган илэрцүүд

Меган нь 1981 онд төрсөн 37 настай бөгөөд ханхүүгээс хэдэн насаар эгч юм байна. Хааны удамд орж буй анхны өнгөт арьстан эмэгтэй гэдгээрээ онцлог нэгэн юм. Бага байхдаа холливуудын бага сургуульд сурч, хүйсийн тэгш байдлын төлөөх  тууштай тэмцэгч охин байв. 11 настай АНУ - ын Хиллари Клинтон руу захидал бичиж, "Америк даяар эмэгтэйчүүд таргалалттай болж байна" гэсэн телевизийн яриаг ташаа байна. "Эмэгтэйчүүд" гэж онцолж ярьж болохгүй харин "хүмүүс" гэж хэлэх нь зөв хэмээн бичиж, үүнийг ч Хиллари Клинтон хүлээн зөвшөөрч өөрчилсөн юм. Ингэснээрээ жендерийн тэгш байдлын төлөө тодорхой хувь нэмээр оруулсан нэгэн.  

15 настай байхаасаа  Ромын католик коллежид суралцаж эхлэсэн бөгөөд сайн дурын ажил ихээр хийдэг байв. 2003 онд Олон улсын харилцааны чиглэлээр Их Сургуульд суралцаж амжилттай төгссөн юм. Сургуулиа төгссөний дараа Аргентин дахь АНУ-ын Элчин сайдын яаманд дадлагажиж эхлэсэн бөгөөд түүнийг улс төрийн өндөр карьер хүлээж байлаа. Гэвч урлагт тун хайртай тэрээр жүжигчин болох замыг сонгожээ. Меган Марклын бас нэг олныг гайхашруулж байгаа зүйл нь урд нь гэрлэж байсан явдал юм. 2001 оны 9 сард кино продюсер Trevor Engelson - той гэр бүл болж байсан бөгөөд 2 жилийн дараа салсан байна. 




2014 оноос  хоол хүнс, гоо сайхан, загвар, аялал зэрэг сэдвээр бичих болсон  бөгөөд өөрийн түүхээсээ уншигчтай хуваалцаж эхлэсэн юм. Тиймээс ч түүнийг цахим ертөнцөд олон хүмүүс дагадаг. Инстаграм хуудсандаа 1,9 сая,  twitter 350 000 дагагчтай юм байна. Меган цэвэр ус дутагдаж байгаа газарт очиж, хүүхэд багачуудтай уулзаж байсан бөгөөд ядуу буурай улсын хүүхдүүдэд боловсрол  олгож, эрүүл мэндийг нь хамгаалах камбинат ажил зохион байгуулсан. 

Түүний аав нь цагаан арьстай, харин ээж нь Африк гаралтай хар арьст эмэгтэй юм. Тиймээс арьс өнгөөр ялгарлахгүй байхын төлөөх тэмцэгч юм. 

PHOTO: Meghan Markle, right, and her mother Doria Ragland leave Cliveden House Hotel in Taplow, May 19, 2018 where she stayed before Markles wedding ceremony with Prince Harry at St. Georges Chapel in Windsor Castle.
Ээжийнхээ хамт 

Меганы хамгийн сайн найзын 2 хүү






Prince Harry, Meghan Markle, Royal Wedding, Reception

Хуримын хүлээн авалтанд 


Меган ханхүү Харригийн ээж болох Диана гүнжийн бөгжийг зүүж түүнд хүндэтгэл үзүүлэв 

Загвар зохион бүтээгч Clare Waight Keller сүйт бүсгүйд тусалж, сүмийн хаалга хүртэл  хамт алхаж, оруулж өгсөн юм. 


Хосуудын эцэг эхчүүд




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.212.119.20) 2018-05-21 07:43:12
Энэ мэдээнд утгын алдаа их байна бяцхан хуримын гэрч Америкийн алдартнууд Элтон Жон Америк иргэншилтэй болсон гэсэн мэдээнээс би хоцорсон юм байх гэж бодлоо Хуриманд оролцсон алдартнууд зөвхөн Америк биш Английнх ч бас байгаа байх гэж бодож байна