Арьсны нүх агшаахад мөс хамгийн сайн

Нүржилт хүний арьсийг үхсэн мэт болгож, наснаас нь илүү хөгшин харагдуулдаг. Сүүлийн үед техник технологи хөгжиж арьсны лазер эмчилгээ гэх мэт олон сайн аргууд гарсан. Гэвч бид гэртэй, өөрийн хүссэнээр арьсны нүхжилтийг эмчлэх бүрэн боломжтой юм.  Гол нь та тууштай, хичээл зүтгэлтэй байж дараах аргыг туршаад үзээрэй  

1. Мөс ашигла

Мөс ашиглана уу. 10-15 секундын турш мөсөөр нүхжилттэй хэсэгт тойрог хэлбэрээр үрэх хэрэгтэй. . Арьсыг чангалж, нүхийг багасгана.  Арьсаа сайтар цэвэрлэсний дараа мөсийг хэрэглээрэй. Зөвхөн нүхжилттэй арьс гэлтгүй нүүрний бүх хэсэгт мөс сайн нөлөө үзүүлнэ. 

2. Сода ашигла

Сода  ашигла. Нэг халбага сода ба бага зэрэг устай холино. Асуудлын бүсэд энэ маскыг хэрэглэж, 5-10 минутын турш хатааж, халуун бүлээн усаар угаана. Энэ нь нүхний харагдах байдлыг багасгахад тусална. Хүнсний сода нь батгатай тэмцэхэд туслаж арьсыг хатаана. Арьсны тосыг бууруулдаг учир нүхжилтийг арилгана.  

3. Өндөг ашигла

Өндөгний цагаан маск хийх. Өндөгний цагаан маск нь нүхийг чангалж, жижиг харагдахад хүргэдэг. Шинэхэн жүржийн шүүсийг 1/4 аягатай 2 ширхэг цагаан түүхий өндөг холино. Энэ маскыг нүүрэндээ 15 минутын турш байлгаад халуун усаар угаана. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.