Өндөгний ороомог

Хүн өдөрт нэг ширхэг өндөгийг тогтмол хэрэглэж байх ёстой. Өндөг нь өндөр уураг агуулдаг учир арьс, үсэнд тэжээл өгдөг. Өндөгийг бид чанаж, шарж нэгэн хэвийн хэрэглэж сурсан ч сонирхолтой амттай болгон ороомог хийж идэхийг зөвлөж байна.  

11

Орц: Өндөг, давс, ургамлын тос. Бүгд таны хүссэн хэмжээгээр. Хэрэв та хүсвэл далайн байцаа, улаан лооль байх болно. 

1. Хайруулын тавгаа халаан бэлтгэх

Хайруулын таваг

Хайруулын тавгаа хэт өндөр хэмд халааж болохгүйг анхаараарай.

2. Өндөгөө давс бусад хачираа хийн холино

1


3. Бэлэн болсон өндөгөө хйаруулын тавгандаа хйинэ. 

4


4. Өндөгөө нэг захаас нь зөөлөн хуйлна.

5


5. Ороож, шарсан өндөгөө нэг талаас нь хуулаад нэг буланд шахна.  

6


6. Хуйлсан өндөг дээр дахин өндөгөө хийн үргэлжлүүлнэ. 

7


7. Ийнхүү өндөгөө болсон гэж бодох хүртэлээ орооно. 

8

Өндөгөндөө ногоон сонгино, улаан ногоон чинжүү зэргийг маш жижгээр жижиглэн хэрчиж хийж  хольж шарвал үзэмжтэй, харахад идэх дур хүслийг нэмэгдүүлдэг.


8. Эцэст нь өндөгөө хөрөхөөс нь өмнө хулсан ороомогний мод ашиглан зөөлөн шахаж өгнө. 

9


9. Бэлэн боллоо! 

10

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.