67 дахь удаагийн “Miss Universe”тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй мисс Д. Долгион
67 дахь удаагийн “Miss Universe”тэмцээн 12 сарын 16-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Дэлгэржавын Долгион оролцож байна. Тэрээр Монголд анх удаа зохион байгуулсан “Miss Universe-Mongolia” тэмцээний ялагчаар тодорч “Miss Universe” тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Энэхүү тэмцээнд Манай улс анх удаа оролцож байгаа гэдгээрээ онцлог юм.

Өчигдөр үндэсний хувцасны шалгаруулалт болж өнгөрлөө. Д. Долгионы энэхүү дээлийг "Torgo Fashion" урлажээ.

Мисс Д. Долгионы хувьд 2012 онд “Мисс Moнголиа” шалгаруулалтын үндэсний ялагч болж, Японд болсон ”Miss International 2012” тэмцээнд оролцож байсан юм.

Энэ удаагийн "Miss Universe"-д 93 орны гоо бүсгүйчүүд оролцож байгаа юм. Үүнээс тэргүүн эгнээнд Орос улсын гоо бүсгүй Yulia Polyachikhina болон Филлипин улсын гоо бүсгүй Catriona Gray багтаж байгаа юм.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







