V.I.P
Монголынхоо тэргүүлэгч байгууллага, компаний үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулах энэхүү булангийн маань анхны зочиноор МОНГОЛ ДААТГАЛ ХХК орж байна.
Монгол даатгал
Бидний уриа: … ойрхон
Бидний амжилт: … тэргүүлэгч
Бидний бахархал: … анхдагч
Монгол Даатгал ХХК нь арилжааны даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 77 жилийн түүхтэй даатгалын ууган компани билээ.
Монгол Даатгал компани нь даатгалын үйл ажиллагааны цар хүрээ хамралт, туршлага, бизнесийн нэр хүндээр Монголын даатгалын зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдсөн … тэргүүлэгч компани юм. Санхүүгийн Зохицуулах Хорооны гаргасан 2010 оны даатгалын зах зээлийн мэдээгээр нийт даатгалын салбарын 27,3 хувь буюу 8,7 тэрбүм төгрөгийн хураамжийн орлого олж, 2,8 тэрбүм төгрөгийн нөхөн төлбөр төлж даатгалын салбарын хэмжээнд нийт нөхөн төлбөрийн 41,4 хувийг дангаараа олгосон байна.
Монгол Даатгал компани нь Монгол орныг бүхэлд нь хэрсэн өөрийн салбар, төлөөлөгчийн газартай бөгөөд энэ сүлжээгээр дамжуулан ажиллаж даатгуулагч бүртээ “… ойрхон “ байдаг. Тус компаний хамт олон нь дотоод болон гадаадын даатгалын мэргэшүүлэх институт, их дээд сургуулиудад даатгалын мэргэжлээр төгссөн, мэргэжлийн чадварлаг бүрэлдэхүүнтэй ажилладаг.
Өнөөдрийн байдлаар Санхүүгийн Зохицуулах Хорооны зөвшөөрөлтэй нийт 422 даатгалын төлөөлөгчид тус компанийг төлөөлж, даатгалын үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа ба даатгагчдынхаа хэрэгцээ, онцлог боломжид нийцсэн 60 гаруй нэр төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргаж байна.
Монгол Даатгал ХХК нь Монгол орныг бүхэлд нь хэрсэн өөрийн салбар, төлөөлөгчийн газартай бөгөөд энэ сүлжээгээр дамжуулан ажиллаж даатгуулагч бүртээ “… ойрхон “ байдаг.
Бид, зөвхөн орлогынхоо хувьд Монголдоо тэргүүлэгч бус даатгуулагч нарт эрсдэл тохиолдсон хүнд үед олгосон нөхөн төлбөр төлөлтөөрөө мөн Монголдоо тэргүүлэгч даатгалын компани гэдгийг 2010 онд 2.8 тэрбум төгрөгийн хохирлыг төлсөн байдлаас харж болох юм.
Монгол орон даяар өөрийн салбар нэгжүүдээ цахим сүлжээнд холбож, интернэт даатгал хийж байгаа цорын ганц компани төдийгүй тусгайлан зөвхөн даатгалын үйл ажиллагаанд зориулсан програм хангамж ашигладаг анхдагч компани юм.
2009, 2010 онд бид Монголын даатгалын зах зээлд …анхдагч гэдгээ бататган дахин шинээр HOT LINE, ИНТЕРНЕТ ДААТГАЛ, харилцагчдын VIP үйлчилгээ зэрэг шинэ үйлчилгээнүүдийг даатгуулагчиддаа хүргээд байна.







