Франц эмэгтэйчүүдийн сонгуулийн эрх

 

Франц орны тухай ярихад бидний нүдэнд xувьсгал, загварын ертөнц, чөлөөт сэтгэгчид, аялагчид, оюунлаг хүмүүс зэрэг олон янзын дүр зураг харагдах билээ. Гэтэл ардчилал, хүний эрхийг дээдэлсэн гэх энэ орны эмэгтэйчүүд улс төрийн эрхээ эрчүүдээсээ хоёр зууны дараа л олж авсан байх юм.

1789 оны Францын хувьсгал дэлхийг донсолгон хаант ёсыг халан “Хүний эрхийн түгээмэл тунхаг”-ийг анхлан баталж хүний эрхийг дээдэлсэн билээ. Харин франц эмэгтэйчүүд дэлхийн 2-р дайны дараа 1945 оноос л сонгох, сонгогдох эрхээ эдлэх болжээ. Энэ үзүүлэлтээрээ Франц орон барууны орнууд дотроос хамгийн сүүлд эмэгтэйчүүдэд эрх олгосон улс болж байгаа юм.

Эмэгтэйчүүдийг эдийн засгийн бие даасан байдалгүй, нөхрийн хараат байх ёстой гэх мэт шалтгаанаар сонгох, сонгогдох эрхийг нь боомилсоор дөнгөж 1944 онд Францын түр засгийн газрыг Шарль дө Голь толгойлж байхдаа тэднийг сонгуульд оролцуулах тушаал гаргасан. Ийнхүү франц эмэгтэйчүүд 1945 онд орон нутгийн засаг захиргааны сонгуульд анх оролцжээ.

1944 он хүртэл эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийн тухайд олон янзын тэмцэл өрнөж байсан хэдий ч тодорхой амжилтанд хүрээгүй байна.

Орчин үед франц эмэгтэйчүүд сонгох, сонгогдох эрхийнхээ төлөө улам их тэмцэж байгаа бөгөөд Парламентын дээд, доод танхимийн 577 суудлын 109-ийг нь эмэгтэйчүүд эзэлж дэлхийд 60-р байранд явж байна.

2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэлээд олон эмэгтэй өрсөлдөгч байсан хэдий ч тодорхой амжилтанд хүрээгүй юм. Одоо 2012 оны сонгуулийг амьсгаа даран хүлээж байгаа бөгөөд хувьсгалын дууч шувуухай Франц орон эмэгтэй ерөнхийлөгчтэй болох нь уу үгүй юу гэдгийг харах л үлдэж дээ.


 

Улс орон

Зорилго

Үйл явдал

1893

Шинэ Зеланд

Сонгох эрх

Сонгох эрх, 1919 оноос сонгогдох эрхээ эдэлжээ.

1/6/1906

Финлянд

Сонгох эрх

Засгийн газраас бүх хүнд сонгох эрх олгожээ. 1907 оноос эмэгтэйчүүд

сонгуульд өрсөлдсөн 200 гишүүнтэй танхимд 19 эмэгтэй сонгогджээ.

1908

Дани

Сонгох эрх

25-аас дээш насны татвар төлдөг бүх эмэгтэйчүүд сонгох эрхтэй.

1909

Швейцарь

Санал асуулга

Олон хөдөлгөөн өрнөсөн ч эрхээ 1972 онд олж авчээ.

1912

Хятад

Санал асуулга

Сонгох болон чөлөөтэй гэр бүл болох санал оруулан

Засгийн газартаа нөлөөлж чаджээ.

1916

Канад

Сонгох эрх

Канадын Манитова мужид эмэгтэйчүүдэд сонгох эрхийг анх олгожээ.

Канадын нийт мужид 1940 оноос бүрэн хэрэгжжээ.

1918

Герман

Улс төрийн эрх

1918 оны 11-р сарын 12-нд эмэгтэйчүүд улс төрийн эрхээ олж авчээ.

1918

Азербайжан

Сонгох эрх

Исламын шашинт орноос анх удаа эмэгтэйчүүдийн сонгох эрхийг

хүлээн зөвшөөрсөн байна.

1919

Их Британи

Сонгох эрх

30-аас дээш насны эмэгтэйчүүд сонгох эрхтэй болжээ.

1938 онд л эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил сонгох болов.

1919

Янз бүрийн оронд

Сонгох эрх

Чехословак, Швед, Австри, Нидерланд, Люксамбург улсад

эмэгтэйчүүдэд сонгох эрх олгожээ.

1920

Франц

Эрх чөлөө

1920 оноос нөхрөөсөө зөвшөөрөл авалгүй аль нэг

үйлдвэрчний байгууллагад элсэх эрхтэй болжээ.

1920

АНУ

Сонгох эрх

Үндэсний эмэгтэйчүүдийн намын тэмцлийн дүнд

эмэгтэйчүүд сонгуульд оролцох эртэй болжээ.

1921

Польш

Сонгох эрх

Сонгох эрх, өндөр дээд албан тушаалд сонгогдохыг үндсэн хуулиараа

баталгаажуулж өгсөн.

Өнөөг хүртэй гэр бүлтэй эмэгтэй л хууль ёсны эрхээ эдлэх бөгөөд

ганц бие эмэгтэйн хувьд хязгаарлагдмал байна.

1925

Франц

Сонгох эрх

Эмэгтэйчүүдийн сонгох эрхийн тухайд депутатууд санал өгсөн байна.

1931

Португаль

Сонгох эрх

Дээд боловсролтой эмэгтэйчүүд, уншиж бичиж чаддаг эрэгтэйд

сонгох эрх олгожээ.

1931

Чили

Сонгох эрх

Сонгох эрхийг олгосон боловч 1949 оноос бүрэн хэрэгжжээ.

1931

Испани

Сонгох эрх

Сонгох эрхийг түр зуур олгожээ.

1932

Уругвай

Сонгох эрх

Бүрэн олгожээ.

1932

Бразил

Сонгох эрх

Сонгох, сонгогдох эрхийг зэрэг олгожээ.

1934

Турк

Сонгох эрх

Үндэснй хэмжээнд санал асуулга явуулан, сонгох эрхийг олгожээ.

1935

Филиппин

Сонгох эрх

Бүх нийтийн санал асуулга явуулахад 95 хувь зөвшөөрсөн хариу өгчээ.

1944.04.21

Франц

Сонгох эрх

Франц эмэгтэйчүүдэд сонгох, сонгогдох эрхийг

олгосон тушаал гарган 1945 онд хэрэгжжээ.

 

 

 

 

 

 

 

 

 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.