2025 онд ухаалаг гал тогоотой болно
IKEA брэнд Милан хотод болсон үзэсгэлэнгийн үеэр 2025 оны “ухаалаг” гал тогооны дизайныг танилцууллаа. Эдгээр нь хоол хүнсээ хэрхэн ухаалаг зарцуулахад туслах гэнэ. Гал тогоог Лондон дахь IDEO дизайны компанитай хамтран боловсруулсан байна.

2025 онд ийм ухаалаг гал тогоотой болно

Хэрэв та улаан лоолиор ямар хоол хийхээ мэдэхгүй байвал IKEA-гийн ширээн дээр тавихад л хангалттай. Танд богино хугацаанд улаан лоолиор хийж болох хялбар хоолны жорыг хэлж өгөх болно. Энэ нь хүнсний хаягдлыг багасгах зорилготой гэнэ.

Ширээн дээр гарсан хоолны жорыг Ipad руу шилжүүлэх боломжтой.

Хэрэв таны байр бага зайтай бол гал тогоогоо ч авсаархан болгох боломжтой. Та нэг л ширээн дээр хоолоо хийж, идэж бас ажиллаж болно.

Таны хөргөгчинд ямар ямар хүнс байгаа, юуг худалдаж авах шаардлагатайг төвөггүй мэддэг болно.

Тусгай хөргүүр бүхий хүнсний тавиуран дээр хоол хүнсээ хадгалах ба температурыг хэрэглэгч өөрөө хянана.

Харахад энгийн таваг мэт боловч загас хадгалах зориулалттай жижиг хөргөгч юм.

Ухаалаг систем усны үр ашигтай зарцуулалтыг бүх талаар тооцож үзжээ. Тухайлбал, хүнс ногоо угаасан бохирдол багатай усыг ургамал услахад ашиглах бол 00-ын шугам руу шилжүүлэх аж.

Таны хаясан хогийг автоматаар ангилж, буталж, битүүмжлэх зориулалттай.







