Гүзээний хуушуур



Хааяа нэг дотор махаар хоол хийж идэх сайхан шүү. Ялангуяа эрчүүд дотор махан хоолыг амтархан иддэг. Бас ядаргаа, тамир тэнхээнд ч сайн гэж настай хүмүүс  ярьдаг. Эзэгтэй та гэрийнхээ хоолны цэсэнд энэ хоолыг нэмээрэй.


                 Орц:

·       Гүзээ 600 гр

·       Гурил 360 гр

·       Сүүл 200 гр

·       Ус 100 гр

·       Ургамлын тос 110 гр

·       Сонгино 1ширхэг

·       Сармис 2 хумс

·       Давс


 Хийх арга:

Гүзээг сайн цэвэрлэж угаагаад дутуу чанана. Гүзээгээ хөргөөд дараа нь машиндана. Сүүл эсвэл өөхийг жижиг хөшиглөнө. Машиндсан гүзээ, жижиглэн хэрчсэн сүүл, татсан сонгино, давс, жаахан ус нэмж амт оруулан шүүслээд шанз бэлтгэнэ. Шанзнаас таслан авч хуушуурын зуурмагт боож хавтгайлаад хайруулын тавганд шарж эсвэл арай ахиухан тосонд чанаж болгоно.


Эзэгтэйн шивнээ

Хүүхнүүд ээ, хөхөндөө сүү оруулах гэж гурилан бүтээгдэхүүн идэн таргалахын оронд  гүзээтэй хуушуур идээрэй. Хөхөнд тань маш сайн сүү оруулна. Дээр нь гайхалтай сайхан амттай байна. заавал хийгээд үзээрэй!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
h (202.70.44.30) 2013-10-31 13:04:59
unen zuvulguu bn hiij idii
jagaa (202.21.106.166) 2013-09-30 19:32:17
guzee ideheer huhund sain suu ordog n unen shuu
(124.158.91.93) 2013-07-18 16:11:24
энэ чинь харин сайхан зөвлөгөө байна шүү