Үнэртэй усны найрлагад юу агуулагддаг вэ?

Хэдий сайхан үнэртэй ч үнэртэй усны найрлагад формальдегид, толуен, метилен хлорид, бензальдегид, фталатууд гэх мэт олон төрлийн химийн бодисууд агуулагддаг. Эдгээр бодисууд нь амьсгалын зам, мэдрэлийн тогтолцоо болон нөхөн үржихүйн тогтолцоонд олон зовиур, шаналгааг үүсгэдэг төдийгүй хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Арьсан дээр шууд цацдаг учраас биед шимэгдэх нь ч хурдан байдаг. Бага насны хүүхдүүд болон урагт энэ нөлөө нь их байдаг учраас жирэмсэн эмэгтэйчүүдэд үнэртэй ус хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.

Зөвхөн үнэртэй ус гэлтгүй агаар цэвэршүүлэгч, шампунь, биеийн тос, саван гээд бүгд л янз бүрийн химийн бодисуудаас тогтдог. Хумсны будгийг дэлхий дээрх хамгийн хортой химийн бодисуудын нэг гэж нэрлэж байхыг сая уншлаа. Хумсаа будахдаа огт үнэрлэхгүй, аль болох гадаа салхинд будахыг зөвлөдөг байна.

Сайхан сүрчиг үнэртүүлэн явах гоё боловч эрүүл мэндэд хортой юм даа. Гэхдээ та бүгдийн сонголт шүү дээ бүсгүйчүүдээ!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.