Хүүхдээ бор хоолонд хэрхэн оруулах вэ?
Шинэ хүн мэндэлж гэрт тань гэрэл гэгээ гийгүүлэхийн хамт, бидэнд асар их хариуцлага дагуулан ирдэг. Үүний нэг нь хүүхдээ бор хоолонд оруулах явдал юм. Хүүхдийг бор хоолонд оруулахдаа таргаар эхлэдэг бөгөөд тараг нь хүүхдийн гэдсэнд өнгөр тогтоож өгдөг. Таргийг эхний өдөр нэг халбага дараа өдөр хоёр гэх мэтээр бага багаар дасгаж өгөөрэй.
Анхаар!
Хүүхдийн хоолонд 3 нас хүртэл нь хоол амтлагч хэрэглэж болохгүй.
Шинэ хүнснийг зэрэгцүүлэн өгч болохгүй бөгөөд ээлж дараагаар нь дасгаж өгөөрэй.
Анхны бор хоол
Зутан шөл хийх:
Хэрэв таны хүүхдийн цахиур гарсан бол бие махбодь нь махан хоол идэхэд бэлтгэгдсэн гэсэн үг. Тиймээс та хүүхдээ 4–5 сартай буюу цахиур гарч эхлэсэн цагаас махан хоол буюу зутанг өгнө. Зутанг бэлтгэхдээ машиндсан шинэ махыг сайтар буцалгаад эхний удаад шөлөнд нь хүүхдийн будаа болон ширхэгтэй гурил хийж болдог. Яваандаа багсарсан гурилтай бантан болгож өгнө.

