Тайландын Мисс хүмүүсийн шүүмжлэл, доромжлолоос болоод миссийн титмээ эргүүлэн өгчээ

Тайландын “Miss Universe”-т түрүүлсэн Велури Децаяабат Facebook-ийн хэтэрхий их шүүмжлэл, доромжлолоос болоод миссийн титмээ эргүүлэн өгчээ.  Тэрээр “Facebook” хуудсаараа улс төрийн үзэл бодлоо илэрхийлсний улмаас ийн шүүмжлэл доромжлолын бай болсон аж. Тэрээр эрх баригчдыг эсэргүүцэн байнга жагсаал цуглаан хийдэг улаан цамцат хөдөлгөөнийхнийг бүгдийг нь цаазлах хэрэгтэй гэж бичсэний дараа түүнийг маш бүдүүлэг үгсээр тэр дундаа “хэтэрхий тарган” гэж хүртэл шоолуулжээ. Сэтгэл зүйн дарамтаас болж мисс бүсгүй ээжтэйгээ хамт шөнө ч унтаж чадахаа больсон учраас миссийн титмийг буцааж өгөх нь зөв гэж шийджээ. Тэрээр өөрийг нь сонгож дэмжсэн шүүгчид, үзэгчдэд баярлаж байгаагаа илэрхийлсэн ч цаашид энэ дарамтыг тэвчиж чадахгүй нь гэж хэлжээ.









Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.