Эмэгтэйчүүд ямар ч асуудалд задлан шинжилгээ хийхдээ гаргууд
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын ялгааны талаар өмнө нь бид тоймлон нийтлэж байсан. Харин энэ удаа зөвхөн зан төлөв дээр гардаг нийтлэг ялгааг танилцуулъя.
Эрэгтэй хүн
- Ярианы явцад эмэгтэйчүүдээс З дахин цөөн асуулт тавьдаг. Яриандаа голдуу үйл үг хэрэглэдэг.
- 12 агуу математикчин эрэгтэйд нэг эмэгтэй математикчин ноогддог. Тооны ухаанд эрчүүд илүү сайн гэсэн үг.
- Асуудлыг шийдэхдээ тодорхой хүч чадал, ур чадвартай нэгний удирдлаган доор байх сонирхолтой.
- Олон зүйлд анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Нэг цаг хугацаанд нэг эсвэл цөөн тооны асуудалд л анхаарлаа хандуулдаг.
- Ганцаараа асуудлыг шийдэхийг илүүд үздэг.
- Асуудлыг бүхлээр нь авч, үндсэн дүгнэлт гаргаж, стратегийн хандлагыг нь тодорхойлж, нэгж хэсгүүдийг нэгэн бүхэл болгож холбодог.
- Сэтгэлийн хөдлөлөө барагтай илэрхийлэхгүй.
Эмэгтэй хүн
- Ярианы үед тэмдэг нэрийг эрчүүдээс 4 дахин их хэрэглэдэг.
- Хөгжмийн авьяастай 6 эмэгтэйд нэг эрэгтэй ноогддог.
- Архи согтууруулах ундаанд 2 дахин илүү мэдрэмтгий байдаг.
- Асуудлыг шийдэхдээ хувийн туршлагатайгаа холбон үздэг. Тодорхой удирдагчийг томилолгүй олуулаа, хоорондоо ярилцаад хийх сонирхолтой.
- Бүх л асуудлыг нэг л удаагийн оролдлогоор шийддэг.
- Эмэгтэйчүүд деталь зүйлүүд дээр илүү анхаарал хандуулж, задлан шинжилгээ хийхдээ гаргуун байдаг.
- Илүү гомдомтгой, шүүмжлэл, хатуу үг, ширүүн авир, бүдүүлэг зан, доромжлол зэрэгт маш эмзэг ханддаг.
Дараагийн удаа ажлын хандлага дээр гардаг ялгааны талаар танилцуулна. Тухайлбал: Эрчүүд аливаа ажлыг хийхдээ өөрийгөө өсөж дэвжиж, албан тушаал ахих ёстой гэдгээ нотлохыг эрмэлздэг байхад эмэгтэйчүүд "би энэ ажлыг хэнээс ч дутахгүй хийж чадна" гэдгээ батлахын тулд хийдэг байх юм...






