Трансжендер загвар өмсөгчид анх удаа ”Victoria’s Secret”-ийн тайзан дээр алхана

Сүүлийн үед дэлхий дахинаа трансжендер загвар өмсөгчид загварын ертөнцөд хүч түрэн орж ирэх нь элбэг болжээ. Сербийн хүйсээ солиулсан загвар өмсөгч, өвөрмөц царайтай Андреж Пежик 2011 оны "Jean-Paul Gaultier" брэндийн эрэгтэй, эмэгтэй загварын аль алинд нь загвар үзүүлсэн нь багагүй шуугиан дэгдээсэн байна.

Мөн өнгөрсөн жил Бразилийн загвар өмсөгч, хүйсээ солиулсан Леа Т алдарт "Elle" сэтгүүлийн нүүрэнд заларсан зэргээс загварын ертөнцийнхөн тэднийг хэдийн хүлээн зөвшөөрч эхэлсэн гэдэг нь харагдаж байгаа юм.

Харин энэ удаад "New Jersey"-гийн иргэн, 28 настай Кармен гэгч трансжендер загвар өмсөгч дотуур хувцасны алдарт "Victoria"s Secret"-ийн сахиусан тэнгэрийн нэг болж магадгүй гэнэ. Учир нь түүний шүтэн бишрэгчид 23 мянган хүний гарын үсэг бүхий өргөх бичгийг "Victoria"s Secret"-ийн удирдлагуудад хүргүүлээд байгаа аж. Тэд үүндээ Карменыг ирэх арванхоёрдугаар сард болох шоундаа оролцуулаач хэмээн гуйжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.