70 насандаа 2 ихэр хүүхэдтэй болжээ

 

 

Дэлхийн хамгийн хөгшин ээж болох Omkari Panwar нь 70 настайдаа ихэр хүүхэд төрүүлжээ. Түүний нөхрийг Charan Singh Panwar гэдэг 77 настай гэнэ.

 

Тэд 40 жилийн өмнө хоёр охин төрүүлсэн бөгөөд одоо 5 ачтай ажээ. Хосууд залуу идэр насандаа хоёр охиноо дүүтэй болохыг хүсдэг байсан ч хүүхэдтэй болохгүй байсаар өтөлсөн гэнэ.

 

Өвөө эмээ болсон хойноо буюу бүр 70 настайдаа нялх үрийн зулай үнэрлэнэ гэж зүүдлээ ч үгүй байсан нь лав. Ихрүүд 2008 оны 06-р сарын 27-нд төрсөн бөгөөд маш бага жинтэй байсан учир 34 долоо хоног эмнэлгийн сувилгаанд байсан юм байна.

А. Андгэрэл

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.