Найз залуугийнхаа гарт харамсалтайгаар амиа алдсан талийгаачийн найз бүсгүй хэргийн зарим баримтуудыг дэлгээлээ

Дөрвөн сар хамт амьдарсан найз залуугийнхаа гарт зэрлэгээр зодуулан нас барсан гэх мэдээлэл олныг цочирдуулаад нэлээдгүй хугацааг үдсэн билээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр бүсгүйн цөс цоорсон учраас амиа алдсан хэмээн дүгнэлт гаргасан. Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлтийг санаатай буруу худал гаргасан хэмээн санал нийлэхгүй байгаагаа талийгаачийн ар гэрийнхэн илэрхийлсэн билээ.



Тэд "Охинд минь задлан шинжилгээ хийх үед охины маань цөс байгаагүй. Тиймээс эмч нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Алтанхүү гэгчид зодуулан амиа алдсан нь тодорхой байхад эмч нар "гадны нөлөөгүй" гэж дүгнэсэн нь Г.Алтанхүүгийн ар гэрийнхнээс авлига авсан байж болзошгүй. Тиймээс шүүх шинжилгээний эмч нарыг АТГ-т шалгуулахаар болсон. Уг хэрэг одоогоор улсын мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албанд шалгагдаж байна.

Харин талийгаач дотны бүсгүйдээ Алтанхүү гэх залууд хэрхэн тамлуулан байгаа талаараа мессенжерээр бичсэн баримтыг factnews.mn сайтад нийтэлжээ.


Түүнчлэн Алтанхүү гэгчийн эгч н.Бурмаа талийгаачийн нагац эгчийг болон, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “нэр хүндэд халдлаа” хэмээн шүүхэд өгсөн билээ. Манай шүүх прокурорын байгууллага хэргийг үнэнээр шийдэж талийгаачийн ар гэрийхэний сэтгэлийг дэвтээнэ гэдэгт найдаж байна.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Ж. Нэргүй (202.179.20.170) 2014-01-07 18:14:07
Юуны түрүүнд талийгаач найзыхаа төлөө энэ үнэтэй нотлох баримтыг хадгалж байгаад өгсөн найзд нь гүн талархал илэрхийлье Хүний мөн чанар өнгө мөнгөөр тооцогдох болсон энэ муу цаг үед маргах аргагүй үнэтэй баримт өгчээ гэдэгт эх хүний хувьд эргэлзэхгүй бнааХамгийн гол нь энэ сайн найзын аюулгүй байдлыг мэргэжлийн байгууллагууд хамгаалах үүрэгтэй шүүАлуурчны ар гэр ах дүүгээс нь хүртэл хамгаалах ёстой шүү Алуурчин этгээд болон ах дүү нар таамаглах л болно ЁС ЗҮЙГҮЙ ХҮМҮҮС БОЛТОЙ БАЙГАА НЬ САНАА ЗОВООЖ БАЙНАСайн үйлс дэлгэрэх болтугай